"Гадны нөлөөгүй" УСК өнөөдөр НЭЭЛТЭЭ хийнэ


Ц.Ганбаяр агсан сүүлчийн уран бүтээл "Гадны нөлөөгүй" уран сайхны кино өнөөдөр 17.00 цагт нээлтээ хийх гэж байна.

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй уг бүтээлийг МУСК-г талийгаач Ц.Ганбаяр болон жүжигчин Т.Баттулга /Батушка/ нар санаачлан, продюсер Р.Оргил, найруулагч Ж.Галбаяр нар хамтран бүтээжээ.
Мөн энэхүү кинонд С.Болд-Эрдэнэ, С.Сарантуяа, Т.Баттулга, З.Батхүү тэргүүтэй жүжигчид дүр бүтээсэн юм.
Тус киноны зохиолыг 2020 онд анх бичиж эхэлсэн бөгөөд дээрх уран бүтээлчид хоёр жилийн турш ажиллажээ.
Нэгэн үе хошин урлагийн болон дэлгэцийн урлагийн тайзнаа од болон гялалзаж явсан жүжигчин Ц.Ганбаяр /Ганбаа/ элэгний хорт хавдрын улмаас цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэгвэл энэхүү киног түүний гэгээн дурсгалд зориулж байгаа аж. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.13
    2022/10/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах