Утаагүй уушги: Хаяж үл чадах бол зөв хэрэглээг сонгох хэрэгтэй


Тамхи ч уул нь онцгүй эд л дээ, нэр хүндгүй. Татсан хүн нь ч олигтой нэргүй , муу хар тамхичин, гараач хаяач гэсэн ойр дотныхны үглээ яншаанд дарамтлуулаастай. Гээд яахав дээ, тамхинаас гарья гээд нэгэнт өнгөрсөн, өөрөө тамхиндаа нэвт “базуулчихсан” хүн чинь эхнэрийн яншаа маншаа яамай татсаараан байгаад дуусна гээд шийдчихсэн байдаг. Гарч чадахгүй байгаа нь тамхичдын буруу биш, тамхины буруу гэх нь хаашаа юм. Гэхдээ л тамхины найрлаганд ордог никотин гэх бодис донтуулах гол шалтгаан болдгийг бид хэнээр ч заалгалгүй мэддэг болсон.

Таван насаа хороож, таван цаасаа барахыг хэн хүсэхэв. Хэдэн жил амьд явахаа бодвол ядаж бага хортойг нь сонгох эрх бидэнд бий. Бацаан байхад өвөөгийнхөө дүнсэн тамхины хар утаанд мансууран, хоолой ам гашуу оргин, ингэх л ёстой юм байлгүй, ийм л байдаг гэсэн ойлголттой өсч торнисон бидний үе одоо арай өөр болжээ.

Өвөөгийн амьд ахуйд электрон тамхи гарсан сан бол “ Күэ мөн амьд явахад их юм үзэхнээ. Тамхи хүртэл цахилгаанаар ажилладаг болчих гэж, сайхан юмаа” гээд толгой сэгсрэн суух байсан даа муу өвөө минь.

Хүн төрөлхтний хөгжил улам л эко, улам л цэвэр ухаалаг болж буйн жишээ электрон тамхи гэж ойлгож байна. Мэдээж электрон тамхийг  хоргүй, сайхан “амьтан” гэж хэлэхгүй ч утаа биш уур гаргадаг нь, янжуурыг бодвол никотины хэмжээ харьцангуй бага байдаг нь, хажуудхаа давхар хордуулаад байдаггүй болохоор нь “ядаж” гэдэг үг хэрэглээд байгаа юм л даа. Тамхичдаас залхсан хүний аргаа барсан үг байгаа биз, ядаж утаагүй тамхиа татаачээ гээд. 

Түүгээр ч зогсохгүй янжуурын шаталтын явцад үүсдэг бохь гээч хамгийн хортой бодис хүний бие организмын эсийг дарангуйлж хорт хавдар үүсгэдгийг би биш эрдэмтэд судлаад тогтоосон. Тэр бохь гээч хүчтэй эд зөвхөн янжуурт байхаас электрон тамхины шингэнээс үүсдэггүй  гэдгийг олон улсын эрдэмтдийн баг судалж нэгэнт тогтоожээ.

Жишээ нь, АНУ, Англи, Франц, Герман, Япон, Испани Хятад зэрэг манайхаас өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагууд туршилт судалгааг хангалттай өндөр түвшинд хийж, янжуур тамхийг бодвол электрон тамхи нь хоруу чанар багатай хэмээн иргэддээ санал болгодог тухай мэдээлэл элбэг болж. Үнэн байх. Би энд тамхины талаархи элдэв тоо, статистик дурдаад ч яахав.

Жилд төдөн зуун сая хүн тамхины улмаас нас барж байна, тэдэн саяараа өвчилж байна гэсэн барагдахгүй их тоо гадаад дотоодын цахим орчимд дүүрэн байна.

Тэглээ гээд тамхичдын сэтгэл зүй хангагдах нь юу л бол. Дэлхийн хэмжээнд хэдэн арван жил тамхины хор хөнөөлөөс үүдэлтэй үхлийг ердийн мэт, урсгалаараа сонсож дадсан бид коронагийн үхлийг яаж хүлээж авлаа даа. Хоруу чанар, хамрах хүрээ, давтамж, үргэлжилсэн цаг хугацаагаар нь хэмжвэл янжуурын дайсагнал үнэндээ гамгүй шүү дээ. Тиймээс аль дивангарын өвөөгийн үеийн утаа баагиулдаг, машинаар бол үхэр тэрэг болсон янжуур уу, цэвэрхэн, янжуураас 90 хувь хор багатай электрон тамхи уу, сонгох эрх чамд, надад бий. Бурхан минь өвөө минь ганц сорж үзсэн болоосой.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.163.13
    2022/10/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах