Малдаа яваад сураггүй алга болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

Х.Есү
2023/01/23

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутаг аймгийн төвөөс зүүн урагш 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т орших Дугар хэмээх газраас нэгдүгээр сарын 20-ны 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ. 

Энэ тухай мэдээллийг нэгдүгээр сарын 21-ний 02:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэд 12 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

Нэгдүгээр сарын 21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн Хайрцагийн тал гэдэг газар буюу гэрээс баруун тийш 50 км-т газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.88
    2023/01/24

    Бага насны хүүхдээ энэ хүйтэн.их цастайд юунд явуугдаг байнаа.

    Хариулах
  • 192.82.75.229
    2023/01/24

    Эрэн хайх ажлын хэсэг сайн ажиллажээ, Сайн байна нэгч хүн хэлэхгүйг мэдэж байнаа.

    Хариулах