Ачааны машины араас мөргөж жолооч нь амиа алджээ


Суудлын машин, ачааны машинтай мөргөлдөж нэг хүн нас барсан осол гарчээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ачааны машины араас суудлын тэрэг мөргөж хүн хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:40 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж “Лексус РЭкс450” загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлийн араас мөргөж суудлын автомашины жолооч 50 настай, эрэгтэй Г эд ангид хавчуулагдаж нас барсныг 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.251
    2023/01/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах