Х.Нямбаатар: Жорж Ченийг ажлаас нь халуулах хүсэлтийг Мета компани руу явуулна. Надаас уучлалт гуйх ёстой


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:  "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Фэйсбүүк компани руу ирэх Даваа гарагт явуулах гэж байгаа. 

Надтай уулзсан, уулзахдаа хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая гээд арваннэгдүгээр сард хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Гэнэт "It is not true" гээд хамгийн худалч хүн гэж намайг хэлж байх шиг байна лээ. 

Уулзсан ярианых нь протокол хоёр цаг 30 минутын аудио бичлэг бий. Айхавтар зүйл ярьсан. Энэ бол хувь хүндээ биш. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл.

Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Оролцохын дээдээр оролцлоо. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, манай улсыг хориг оруулна гэсэн. АНУ-ын зүгээс шахалт, дарамт үзүүлнэ гэдэг мэйл явуулсан.

Иймд Мета руу Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна. Надтай уулзсан ярианых нь бичлэгийг хавсаргана. Хэрэв уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэжээ. 

Livetv.mn сайтын шууд дамжуулалтаас бэлтгэв



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.66
    2023/02/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.21.125.66
    2023/02/01

    Даварсан эрлийз байна.Туурга тусгаар улс шүү, тэр ч байтугай муу ч сайнч төр төлөөлсөн Сайдыг хэн ч биш гэж үздэг нэг компаний захирал юу вэ, заргалдаад зайлуул тэр нөхрийг . Монголчууд бид эвтэй бол хүчтэй ....

    Хариулах
    • 66.181.161.156
      2023/02/04

      Tuurga tusgaar uls gadnii oronii xk huviin heregt oroh erh bas bhguilde xaxa

    • 202.131.242.154
      2023/02/01

      hutsaad