Х Богдын Монголд авчрах ДАВУУ ТАЛ буюу шашны хүн ам зүйн ЗОХИСТ ХАРЬЦАА-I


2021 оны эхээр байх, УИХ-ын хэсэг гишүүд Шашин соёлын өвийг сэргээхэд нөхөн олговор олгох тухай хууль санаачилж байж билээ. 

Нэр нь л шашин соёлын өвд төсвөөс татаас олгох тухай байснаас бус үнэн хэрэгтээ зонхилох шашныг эдийн засгийн хувьд бэхжүүлэх замаар шашны хүн ам зүйг зохистой хэмжээнд аваачиж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах өргөн агуулгатай хууль байсан юм.

 Энэ хууль хараахан батлагдаагүй. Гэвч бяцхан Богд тодорсон тухай албан бус мэдээллийг сонсоод энэ тал дээр дэвшил гарах нь гэж баярлаж суулаа.   

Х Богд тодорч, хүлээн зөвшөөрөгдөх нь юуны түрүүнд, зонхилох шашныг бэхжүүлж, түгэн дэлгэрч буй олон шашны урсгалыг хумин, зохист хэмжээнд аваачихад тустай.  

Тэр бүр ил ярьж хэлдэггүй л болохоос одоо Монгол Улс шашны хүн ам зүйн талаар маш эгзэгтэй байдалд орчихсон байгаа. Тодруулбал, зонхилох шашин болох буддын шашин байр сууриа алдаж, өөр бусад шашин нөлөөгөө эрчимтэй нэмэгдүүлж буй.

Хамгийн сүүлд явагдсан хүн амын тооллогоор энэ талаар асуумж авахад Монгол Улсын 15-аас дээш насны хүн  амын 59.4 хувь өөрсдийгөө “шашин шүтдэг” гэж тодорхойлсон бол 40,6 хувь нь  “Ямар нэг шашин шүтдэггүй” гэжээ.

Шашин шүтдэг хүмүүсийн:

87.1 хувь нь  будда,

5.4 хувь нь мусульман,

4.2 хувь нь бөө, 

2.2 хувь нь христ,

1.1 хувь нь  бусад шашин шүтдэг гэсэн байна.

Эндээс буддын шашны байр суурь бэх бат мэт харагдах ч судалгаа бодит эсэх нь маш эргэлзээтэй. Өөрсдийгөө атейст буюу шашингүйн үзэлтэн гэж тодорхойлогчид нь үнэн хэрэгтээ ямар ч шашинтай байх боломжтой. Нөгөө талаас, хүн амын 40 хувийг шашингүйн үзэлтнүүд эзэлдэг гэсэн судалгаа бол харийн элдэв шашныг Монгол руу авчрах урилга л гэсэн үг.

Тэгэхээр, атейстууд буюу шашингүйн үзэлтнүүд ихтэй, бусад шашин тэднийг онилон их хөрөнгө хаяж, сүсэгтнүүдийнхээ тоог эрчимтэй нэмэгдүүлж, шашны салбарт буддын шашин, бусад шашны хүчний харьцаа ойртсон эгзэгтэй цаг үед Монголоос Х богдыг тодруулсан байна.

Манай улсын хувьд шашинд хандах хандлага дэлхийн аль ч улсад байхгүй зөөлөн. Хүссэн хүн бүр, хүссэн шашнаа шүтэх эрхтэй. Сайнаар яривал ийм боловч саараар яривал маш замбараагүй. Шашны асуудлууд олон хуульд салангид маягтай яваа. Энэ асуудлыг цэгцлэхээр дээр дурдсан Шашин соёлын өвийг сэргээхэд нөхөн олговор олгох тухай хууль санаачлагдсан ч батлагдаагүй. Үүнийг АНУ-ын зүгээс дэмждэг Шашны эрх чөлөөний тухай хуультай эсрэгцсэнтэй холбоотой гэж хардаг.    

Шашны хүн ам зүйн зохист харьцаа яагаад чухал вэ

Улс орны тусгаар тогтнол эв нэгдэл дээр тогтдог. Тэгвэл тэр эв нэгдлийг хангагч олон хүчин зүйлсийн нэг нь шашин юм. Шашнаар ард түмний оюун санааг нэгтгэн зангидаж болно.

Одоогийн дэлхий ертөнц бол шашны ялгарал нь сул тал болж, бусдын идэш хоол болох харгис хэрцгий дүрэм ноёлсон дэлхий ертөнц. Ийм дэлхий ертөнцөд шашны нэгдмэл байдал давуу тал болж, хангаж чадсан улс бие даасан байдлаа хадгалах илүү боломжийг олдог. Х богд тодорсноор Монгол Улсад ирэх нэг давуу тал нь энэ.

Гаднын их гүрнүүд жижиг улсуудыг хагалан бутаргах замаар идэш хоолоо болгодог технологи нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө.

 Хагалах, эвдрэлцүүлэх өгөөш нь юу вэ гэдэг нь ч тодорхой болсон. Ихэвчлэн үндэстэн хоорондын сөргөлдөөн, шашин хоорондын зөрчлийг дэвэргэсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл, олон үндэстэн ястантай байх Ливи, шашны ялгаралтай байх /Ирак, Сири гм/, газар нутгийн нэг хэсэг нь их баялагтай байх /Судан/ зэрэг нь сул тал болж байдаг. 

Тиймээс улс орнууд шашин шүтэх эрх эрх чөлөөг өгсөн ч тодорхой “Зонхилох нэг шашныг бодлогоор дэмжин” үнэмлэхүй олонх байлгах бодлого барьж буй. Баруун, Зүүн Европын олон улс оронд энэ жишээг харж болно.

Х богд тодорсон үйл явдлыг үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг нэг хүчин зүйл болох шашны хүн ам зүй зохист түвшиндөө /Хүн амын үнэмлэхүй олонх нь нэг шашин шүтдэг/ очиход эергээр нөлөөлнө гэж дүгнээд буй нь ийм учиртай.

Т.Хэрлэн



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.82
    2023/03/20

    За даа нэг муу гөшөөчин ,богдын боов , ламчин цэрэнпунцаг нарын ,улаан фээн бна бас ч гэж урнаар донгодох гэжээ. Богд Төр барьж байсиин Төрийн эрх мэдлээс ,төсвөөс хувиараа гэж удахгүй даварна гэж хэлээд байсан өнгөлзөж эхэлж бна шүү. Төр Тагнуул хүчнийхэн сонор сэрэмжтэй бгаарай.

    Хариулах
  • 66.181.161.113
    2023/03/20

    Бяцхан Богдыг бурхан ивээг. Энх тайван, эв нэгдлийн сайн Элч байгаарай.

    Хариулах
  • 66.181.161.99
    2023/03/19

    Буддаг эрхэмлэнэ. Гэхдээ Түвдийн буддизм яасан ч биш. Үеэ өнгөрөөсөн энэ балар суртлаас Х богдтой хамтад нь татгалзах хэрэгтэй. Шинэ үе шинэ парадигм, шинэ суртлыг хүсэж хүлээж байна. Тэр нь Буддын шашин биш Буддагийн философи байх болно. Ямар ч богд, хамба, хутагтгүй. Зөвхөн амьдрах урлаг болсон Ялж төгс нөгчсөн, Хамаг түүнчлэн ирэгч, Шагжагийн Арслангийн сургааль, номлол, санаанууд байна. Үүнийг нь бид амьдралдаа өөр өөрийнхөөрөө авч хэрэглэнэ. Ямар ч шашин түгээгч, эхлэн багш нарын хэрэг үгүй. Буддын сургааль бол мунхаг дорой хүмүүсийн хэрэглээ биш. Сэхээрсэн, ухамсар төлөвшилтэй, боловсрол мэдлэгтэй хүмүүсийн оюун санааны хөтөч байна. Малчид, нянгар, люмпэн, хулгайч авилгачин хүмүүс Түвдийн Буддизмтайгаа, хутагтууд, хамба лам, Х богдтойгоо заваараад намаг балчигтаа сууж байг.

    Хариулах
  • 202.179.27.167
    2023/03/18

    Монголд богд тодорсон өнөөгийн байдал нь монголыг нэгтгэх биш хагалах алхам болж байгааг эртхэн мэдэрж засах шаардлага үүслээ

    Хариулах
    • 103.212.116.148
      2023/03/18

      Бүү солиор. X Богд тодорсон нь эерэг нөлөөтэй.

  • 150.129.143.11
    2023/03/18

    Үүнийг л тархи угаалт гээд байгаамаа мунхаг хүмүүс биш шүү Монголчууд..

    Хариулах
  • 66.181.176.33
    2023/03/18

    ЗӨВХӨН ХАЛХЫН БОГД ГЭЖ ЗАРЛААД МОНГОЛЫН ШАШНЫ АСУУДАЛД ТӨВДҮҮДИЙН ОРОЛЦООГ ЗОГСООЖ, БОГДЫН ИНСТИТУТ БОГД БОЛОН БУСАД МОНГОЛ ҮНДЭСТЭНИЙ ШАШИНЫ АСУУДАЛ ЯРИХГҮЙ БАЙХ, ОРОСЫН ТУВА, ХАЛИМАГ, БУРИАДЫН ЛАМ ХУВРАГА, ЭНГИЙН ХҮМҮҮСИЙН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ТЭГВЭЛ ОРОС ХЯТАД ХОЁР ЗӨВШӨӨРЧ МАГАДГҮЙ.

    Хариулах
  • 139.47.123.105
    2023/03/18

    Хүүхдийн эцэг нь хужаагын эрлийз

    Хариулах
  • 66.181.161.180
    2023/03/17

    Би шүтлэггүй. Бүх шашиныг хүндэлдэг. Гэхдээ шүтдэг нь ухаантай шүтдэггүй харанхуй мунхаг гэдэг арай хатуудна. Шууд бичье. 500-д жил духаа цоортол мөргөсөн монголын ард түмэн юу хожив. Шашингүй 70 жил монгол улс хөгжилийнхөө бүх суурийг тавьж үнэндээ үсрэнгүй хөгжсөн. 1921 онд ардын хувьсгал ялаагүй бол монгол улс гэж өдий байхгүй байх байсан шүү. 1960-аад он гэхэд бүх өнгөний өвчнийг 1980-аад он гэхэд уушигний сүрье өвчнөөс гүйцэд салсан. Шашингүй харанхуй бүдүүлэг улс орон ингэж салах уу? Битгий өнгөрсөн үеээ харлуул. Чи сайн даа өдий зэрэгтэй байгаа юм биш шүү.

    Хариулах
    • 66.181.176.33
      2023/03/18

      Шашингүй далан жилд хамаг эрдэмтэн лам нараа алуулж монгол улс их хохирсон гэж ч. Ярьдаг юм эд нарчинь

  • 139.5.217.25
    2023/03/17

    Хэний хүү хэн гарсан нь хэнд ч хамаагүй. Харин ч удам сайтай ухаанитөгс сайхан хүү тодорч. Одоо ядаж буддын шашинтнууд хоорондоо хагаралдахгүй байх нь чухал. Шүгдэнг шүтэгсэд Хятадыг дэмжигсэд гэж хагаралдуулах гэсэн оролдлого шүү. Богд минь энэ хагаралыг таслаж хайрла. Хэрэв та Буддын шашин шүтдэг бол маш оюунлаг хүн. Түүнийг гутаагсад бол үнэхээраранхуй хүмүүс шүү. Уучлаарай энэ бол хатуу бөгөөд үнэн үг

    Хариулах
    • 202.55.188.82
      2023/03/20

      За боль2. Бодлуудын үед л Монгол харийн дарлал боолчлолд орж гуйланчлал ,өр, өвчний туйлдаа ороо биздээ. Наад шашин чинь туйлдаа хүртэл 100000ламтай болтол л хөгжүүлсэн бх. Богдыг зайлуулаад Монгол улс улс шиг улс болсныг чи тэнэг л биш бол санах байх. Болдгүй 70жил яаж боссоныг.

    • 202.9.40.208
      2023/03/19

      Энэ бол үнэн бөгөөд хатуу үг. Би бодохдоо ихэс дээдсийнхээ ухаан соёлыг шүтэх нь зөв байхаа. Ямар их оюун ухааны уурхай болохыг гадны эрдэмтэн мэргэд хэлснийг Гегелийн хэлсэн үгийг санах хэрэгтэй гэж би боддог шүү.

  • 202.9.40.208
    2023/03/17

    Уламжлалт шашны тэргүүнтэй бх нь иргэдийн хүмүүжил соёл, цаашлаад ард түмний эв нэгдэлд маш их нөлөө үзүүлнэ. Шашин шүтэх эсэх нь хувь хүний эрх. Хүн төрөлхний түүхэнд бүх улм шашинтай бсан бдаг. Хорвоо ертөнцийн үүсэл гарал, хүний оюун ухаан хаанаам яаж үүсдгийг шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй бна. Хүний биеийг хиймлээр бүтээж чадах боловч оюун санааг бий болгож чадахгүй ш/ у мухардсан. Бидний мэдэхгүй люун санааны далд нууцыг бүх шашин тайлбарлахбг ородддог.

    Хариулах
  • 66.181.161.61
    2023/03/17

    Буцаж ухрах гээд бүр ядчих юмаа .

    Хариулах
  • 202.126.89.125
    2023/03/17

    Худалдаж авсан "Богдын суудал"-д монголчууд бид мөргөх юм уу????

    Хариулах
    • 139.5.217.25
      2023/03/17

      Ийм суудалыг худалдаж авдаггүй юм. Мунхагын харанхуйгаар муйхарлах нь буддын шашинд үл нийцнээ.Эхлээд эх болсон зургаан зүйл хамаг амьтан сайн сайхан байх болтугай гэдэг үгний учрыг олох гээд үздээ хөөө

  • 79.116.65.134
    2023/03/16

    Ямар мунхаг юм бичцэн юм бээ.. Хүчээр хайртай болгох хэрэгүү?!

    Хариулах
  • 66.181.185.158
    2023/03/16

    Наад БУДА нэртэйг шүиээд яаж өсөж дэвжсэн юм бэ.Монголын өнгөрсөн түүхэнд хар толбо нь их байх.Муу нэртэЙ 70жилд чинь шашингүй болж байж эмнэоэг сургууль аж үйлдвэр ХАА уул уурхаЙн захтай болсон.

    Хариулах
  • 213.87.158.151
    2023/03/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 150.129.143.217
    2023/03/15

    маш тодорхой бичжээ. үргэлжлэл бий гэж найдаж бна

    Хариулах