БНХАУ-ын дэмжиж буй, Доржшүгдэн сахиусыг шүтэгч бизнесмэнүүд-III

2023/03/17

Монголын бурхны шашны тэргүүн Богд Жавзандамбын Х дүр эх нутгаасаа тодорсон гэх албан бус мэдээлэл гарч, монголчууд шашны тэргүүнтэй болсноо мэдсэн долоо хоног өнгөрч байна. Энэхүү мэдээлэл гарсны ачаар иргэд шашны асуудалд анхаарлаа хандуулж, мэдлэгээ бага ч болов нэмцгээлээ.

Энэ асуудалд Монголоос гадна Далай лам, нийт буддын шашинтнууд, АНУ, БНХАУ гээд голлох үүрэгтэй субъектүүд, тэдгээрийн харилцааны онцлог, өөрийн гэсэн  ашиг сонирхол, асуудалд хандах өнцөг, байр суурь, онцолж авч үзүүштэй эгзгүүд бий. Тэдгээрээс энэ удаад БНХАУ-ыг онцолж байна. 

БНХАУ Буддын шашинтнуудыг “Хуваагаад захирах” бодлого явуулж байгаа юу

Дуулиант мэдээллийн мөрөөр манай хэвлэл мэдээллийн хэрэглээр бичигдсэн мэдээлэл нийтлэлүүд асуудалд олон ургальч үзлээр хандаж, янз бүрийн байр сууринаас хандсан байсан. Гэхдээ тэдгээр нийтлэлүүдэд бараг бүгдэд нь нэг санаа тов тодорхой туссан нь, XIV Далай ламаас буруушаагдсан Доржшүгдэн сахиусыг БНХАУ илт дэмжиж, Төвдийн буддизмд гарсан хагарлыг гүнзгийрүүлэхийг оролдож буй тухайд байх юм. Гэтэл энэ Доржшүгдэн болбоос Гүрдаваа ринбүүчигийн 1991 онд Монголд залраад дэлгэрүүлсэн, томхон гэх бизнесмэн, өнгөлөг өөдрөг яваа хүмүүс шүтдэг гэх тэр сахиус билээ.

Ардчилал, чөлөөт өрсөлдөөнт эдийн засагт шилжсэн Монгол Улс бүх шашныг эрх тэгш хэмээн Үндсэн хуульдаа тунхаглаж, “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн зарласан. Түүнээс хойш шашин дэлгэрүүлэгчдийн диваажин байсаар 30 гаруй жилийн нүүрийг үзлээ.

Шашны олон янз байдал, тэдгээрт тэгш хандах нь ардчиллын нэг шалгуур мөн боловч энэ байдал нь үндэстнийг хагалах нэг сэжүүр, тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэг сул тал болдог шинэ нөхцөл байдал үүсээд буйг анхаарахгүй өнгөрч боломгүй. БНХАУ Доржшүгдэн сахиус шүтэгхийг дэмждэг бол тэр нь юу гэсэн үг вэ.  

Мэдээж, монголд хүн бүр хүссэн шашнаа шүтэх эрхтэй, гэхдээ тухайн шашин нь гаднын улсын бодлогоор тэтгэгдэж, дэлгэрч байвал асуудал бий.

Доржшүгдэн сахиусны учир

Дожшүгдэн сахиусын гарал, түүхийг төвөд, болон түгээн дэлгэрүүлэгчид нь хоёр өөр янзаар тайлбарладаг. Эхлэл нь ижил, төгсгөл нь арай өөр.

Түгээн дэлгэрүүлэгчдийнхээр, Доржшүгдэн бол V Далай ламаар тодрохын төлөө өрсөлдөж байсан дөрвөн бандийн нэг болох Бүрлэгү Дагважанцан хэмээгчийн төрөл арилжсан дүр гэх бөгөөд амьд ахуйдаа эрдэм чадлаараа нөгөө гурваасаа хавьгүй илүү байсан ч сонгогдож чадаагүй золгүй нэгэн байж. Гэхдээ эрдэм чадлын хувьд хэтийдсэн нэгэн байсан тул сүсэгтэн олонд илүү шүтэгдэж, V Далай ламаасаа илүү алдаршсанаар 49 насандаа хороогдож, улмаар Доржшүгдэн сахиуст хувилсан гэнэ. “Хөнөөхөөр очсон алуурчид нь найман удаа бүлэхэд шархны нүхний тоогоор нүд бий болж байсан. Лам өөрөө “та нар намайг эгэл мэсээр хөнөөж чадахгүй. Дахиад нэг удаа чичвэл би хэн ч дийлдэхгүй догширч, хүн ардад аюул болж мэднэ” хэмээгээд өөрийгөө хөнөөх аргыг зааж өгч төрөл арилжсан” гэх мэт чимэгтэй.   

Харин Төвдүүдийн яриагаар бол Бүрлэгү Дагважанцан нь эрдэм чадал хэтийдсэн нэгэн мөн байсан ч V Далай лам номын хүн тул өчүүхэн ч хар буруу санаагүй. Бүрлэгү Дагважанцан лам 49 насандаа тулай өвчнөөр бие барсан. Төрөл арилжсаны дараа шөнө шарилыг байрлуулсан сүмээс хүн ярих гэх мэт чөтгөрт хувилсан муу шинж үзэгдсэн тул шатаан устгаж, улмаар цаашид дурсахыг цээрлэсэн” гэх аж.

Эндээс харахад, Доржшүгдэн бол Бүрлэгү Дагважанцан ламын үхэлтэй холбоотойгоор шарын шаинд гарсан хагарлын шууд үр нөлөө болох нь харагдаж байна. Бизнест бол компани эзэмшигчид таарч тохирохоо болиход салан тусгаарлаж, тусдаа компани байгуулаад явдаг. Шашинд харин салан тусгаарлагчид нь дагагчдынхаа тоог хурдан нэмэхийн тулд үндсэн сургаалийг амьдралд илүү ойр болгон өөрчилж, үндсэн шашинд байдаг зарим хоригуудыг цуцалж, тухайн үедээ хэрэгцээтэй байгаа зүйлсийг нэмдэг жишиг бий. Христ, лалын шашинд ч ийм зүйл байдаг.

Доржшүгдэнг дэлгэрүүлэгчид ч ялгаагүй. Буддын үндсэн философи цэвэр оюун санаанд ач холбогдол өгдгийг өөрчилж, материаллаг тал руу өөрчилсөн. Шүтэн дагагсдад эд баялагийг амалж, хариуд нь чанд хатуу ёс журам шаарддаг. Чухам энэ нь төвөдийг Далай ламын нөлөөнөөс салгах гэсэн Бээжингийн бодлоготой таарч, Доржшүгдэн шүтэгсдийн сүм хийд, толгой лам нарыг тэтгэж эхэлсэн гэдэг. Хэзээнээс гэдгийг ч таамаглах  боломжтой, XIV Далай лам Данзанжамц Дорж шүгдэнг хатуу хориглосон 1980-аад оноос болов уу. БНХАУ буддын шашинд нөлөөгөө тогтоох оролдлогыг байнга хийж ирсэн ба Далай ламын тодруулсан 21 хутагт хувилгаад, нөлөө бүхий лам нарын хойд дүрийг үгүйсгэж, дарамталж ирсэн гэх баримт АНУ-ын Конгрессоос баталсан “The Tibetan Policy and Support Act (TPSA)” хуульд бичээтэй бий. 

Буддын шашны олон том лам шүтэж асан, өөрөө ч нэгэн үе шүтэж байсан гэх Доржшүгдэнгээ XIV Далай лам гэнэт хатуу хориглосон нь ирээдүйг мэдэрснийх биз. “Буддын шашин оюун санаа, гэгээрлийг чухалчилдаг бол Доржшүгдэн материаллаг зүйлд ач холбгдол өгдөг” хэмээн буруутгах шалтгаанаа тодорхойлсон.

Гүрдаваа ринбүүчи Монголд заларч, улмаар Доржшүгдэн сахиусыг дэлгэрүүлэхэд шилжилтийн үеийн, амьдрал хэцүү байсан монголчууд олноороо бишрэн дагасан байдал харагддаг. Гүрдаваа ринбүүчи Амарбаясгалант хийдийг олон сая ам.доллараар засварласан, бизнесмэнүүдээр тойрон хүрээлүүлсэн гээд хөрөнгө мөнгөтэй холбоотой мэдээлэл их бий.

Түүний тодруулсан Зава Дамдины хойд дүр Ч.Осгонбаяр лам хэвлэлд өгсөн ярилцлагадаа сахиусыг шүтсэнээр гарах үр ашгийг “Хар ухаанаар бол оюун санааны төдийгүй аж ахуйн амьдрал дээшлэх юм. Нууц тарнийн авшигийг авбал яах бол, сүсэглэвэл нэмэртэй болов уу гэж эргэлзэх хэрэггүй. Ерөөсөө л чин хүсэл, итгэл, сүсэгтэй хэнд ч тус нэмэр болж хамгаалж чадна” гэж тодорхойлсон нь ч, үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн нь ч Доржшүгдэн сахиусын мөн чанарыг илэрхийлдэг бөгөөд, БНХАУ-д их хөрөнгө мөнгөө Буддын шашинд ноёрхох хэрэгсэл арга зам болгож ашиглах боломжийг олгож байгаа мэт сэтгэгдэл эрхгүй төрнө. 

Монголд АПУ компанийн П.Батсайхан, “Эм Си Эс” группын дэд Ерөнхийлөгч Л.Энх-Амгалан тэргүүтэй хүмүүс Доржшүгдэн сахиусыг шүтдэг. Манайд БНХАУ-тай харилцдаггүй бизнес гэж бараг байхгүй. Тэгэхээр, урд хөрштэй бизнесийн хэлээр ярих, хамтарч ажиллах нэг шалгуур нь Доржшүгдэн юм биш үү гэх бодол ч төрнө.  

Өмнөх нийтлэлүүдийг дараах линкээр уншина уу. 

Х Богдын Монголд авчрах ДАВУУ ТАЛ буюу шашны хүн ам зүйн ЗОХИСТ ХАРЬЦАА-I:  https://zuv.mn/ws0 

АНУ Х Богдыг тодруулахад ОРОЛЦСОН УУ-II: https://zuv.mn/n/wsa 

  Т.Хэрлэн




Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.202
    2023/10/29

    Шүгдэн сахиусыг Женко эсэргүүцдэг тул шүтэх нь зөв л байж таарна

    Хариулах
    • 66.181.189.103
      2023/12/24

      Яг зөв

  • 66.181.184.202
    2023/10/29

    Шүтэх эс шүтэх нь хувь хүний асуудал тул Түвдийн Далай лам ч гэсэн Монголчуудын дотоод асуудалд хөндлөнгөөс ингэж бүдүүлгээр оролцох нь хүний эрх, эрх чөлөөнд халдсан хэрэг болно?!?!?!

    Хариулах
  • 66.181.178.217
    2023/03/19

    Далай лам Түвдээс хятадын цэргүүдэд хөөгдөж зугтахдаа урдаа Шүгдэн барьж явсан гэсэн ш дээ

    Хариулах
  • 202.126.89.202
    2023/03/19

    Ажилсаг, мэдрэмжтэй сайд.Мэдлэгээс, мэдрэмж дээр байх тохиолдол байдаг л юмдаа

    Хариулах
  • 192.82.86.206
    2023/03/18

    энэ, буг чөтгөр ИЙГ дэмжээд хөгийн юм нийтлэл бичих юм боль доо .ШАШНЫ ЭЗЭН ДАЛАЙ ЛАМ чөтгөр мөн гэсэн бол мөн

    Хариулах
  • 78.31.205.214
    2023/03/18

    Өмнөх 8 р Богдын бүтээсэн энэ сахиус Чойжин ламын сүмд бий. Тусгаар тогтнол сахисан сахиус гэнэ лээ. Богдоо л дагана даа.

    Хариулах
  • 213.87.152.37
    2023/03/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.71.33
    2023/03/18

    Сонссоноо дамжуулав гэдэг шиг таамгаар бичихийн манайхан чинь зүгээр л сайн гэхээр хэсэгхэн хугацаанд хуйлардаг нөхдүүд болохоос биш жинхэнээсээ тахиж шүтээд байдгууд ер нь байхгүйтэй адил шд үндэснийхээ онцлогийг мэддэггүй бичээч бндаа хаха.

    Хариулах
  • 103.26.193.127
    2023/03/17

    ажилаа сайн хийж байгаа зөв бодолтой ганц сайд бол Энх амгалан өөлөх юмаа олж ядаж дээ.

    Хариулах
    • 66.181.178.185
      2023/03/17

      Рекламны хулдаасан самбар шиг л нөхөр дөө!

    • 202.126.90.141
      2023/03/17

      Ямар зөв юм хийсэн гэж? Аргацаахдаа харин үнэхээр сайн юм байна