Бишкекийн ОУ-ын тэмцээнээс манай боксчид ДӨРВӨН МЕДАЛЬ хүртлээ


ЭРЭГТЭЙ БОКСЧИД БИШКЕКТ ДӨРВӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Дуйшенкул Шопоковын нэрэмжит сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 20-25-нд Кыргызстаны нийслэл Бишкект боллоо. 45 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, Кыргызстан, Казахстан, Узбекистан, Беларусь, БНСУ гэсэн 6 орны боксчид өрсөлдөв. Манай улсаас есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.
+92 кг-ын жинд ОУХМ Халигийн Бекнур алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д ОУХМ Хархүүгийн Энх-Амар мөнгө, 54 кг-д ОУХМ Хархүүгийн Энхмандах, 57 кг-д ОУХМ Доржнямбуугийн Ганболд хүрэл медалиар энгэрээ мялаав.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.170
    2023/03/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах