Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Х.Есү
2023/05/19

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах цэцэрлэгт “Багш нь миний хүүгийн биед халдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дээрх мэдээлэлд тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хорооны хамтарсан багт хүргүүлээд байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.50
    2023/05/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.123.239
    2023/05/19

    Одоо юм л бол багш хүүхэд зоддог болжээ ялангуяаСӨБ ийн багш нар ямар харгис болоо вэ

    Хариулах
  • 66.181.185.97
    2023/05/19

    Хүүхэд хайрлах сэтгэлгүй уур уцаартай бол цэцэрлэгийн багш битгий хийлдээ өөр ажил хийгээчээ хүний хайр энэрэл шингэсэн бяцхан амьианыг хүний нүднээс далд зодох ямар хэрэг байнаа

    Хариулах