“Андын илч”-ийн уурхайн хэргийг аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын эхнэр, ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч П.Болормаа хууль зөрчин ШҮҮХ үү?

Х.Есү
2023/05/19

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Баянцогтын уурхайд нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанитай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллагаас ихээхэн ач холбогдол өгч шалгаж буй.

Тус уурхайн 51 хувийг хятадын тал, 49 хувийг нь орон нутгийн ИТХ эзэмшдэгч өнөөдрийг хүртэл монголчууд ногдол ашиг авч байгаагүйгээр зогсохгүй хятадууд монголын нүүрсний ордыг өөрсдийн эд хөрөнгө шиг үзэж, булаалдаж байсан нь эрхгүй олон нийтийн анхаарлыг татаад байв.

Тодруулбал, “Андын илч”-ийн уурхайн БНХАУ-ын талын эзэмшигч “Жиньжөү Байхуй” ХХК-ийн төлөөлөл Жан Чуан, Э.Лутбаяр, Монгол талын эзэмшигч Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэн нар, орон нутгийн эрх бүхий албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж, хууль бусаар бусдыг онц их хэмжээгээр хохироосон. Мөн зэвсэглэсэн рецидив гэмт этгээдүүдийг хөлслөн уурхайг олборлосон нүүрсний овоолгын хамт дээрэмдэж, улмаар нүүрсийг нь БНХАУ руу гаргаж байсан ноцтой нөхцөл байдал үүсээд байсан юм.

Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Андын илч”-ийн уурхайг олборлосон нүүрсний хамт битүүмжлэх, хэрэг эцэслэн шийдэгдтэл БНХАУ руу нүүрс экспортлохыг зогсоох шийдвэрийг хэдхэн хоногийн /2023.05.06/ өмнө гаргасныг бид мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийн хариуцагчаар татагдаад байсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. Мэдээж энэ бол

шүүхээр ялагдсан талд байдаг л процесс. Гэвч уг хэргийг дэнслэх шүүгч нь  тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Хосбаярын эхнэр болох Сүхбаатар аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Пунцагжавын Болормаа байгаа нь анхаарал татаж, хардлага дагуулж байна.

“Андын илч”-ийн уурхайн хэрэг сөхөгдөж эхэлсэн цагаас байнга нэр холбогдож байсан, Ж.Цээсүрэнтэй нэг дор ажиллаад зогсохгүй, асар ойр гэгддэг, ашиг сонирхлын шууд зөрчилтэй Д.Хосбаярын хамаарал бүхий этгээд буюу эхнэр нь хэргийг хэний талд шүүх нь ойлгомжтой.

Тиймээс илтэд ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч П.Болормаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.1.2 т заасны дагуу хэргээс татгалзах үүргээ биелүүлэх ёстой юм. Уг асуудлыг бид анхааралтай ажиглаж, тодруулан мэдээлэх болно.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын эхнэр шүүгч П.Болормаа дараах ажлыг хийж иржээ

1994-2003 онд Улаанбаатар хот Багануур дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, орлон шүүгч 

2005-2011 онд Сүхбаатар аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга,  2011-2013 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгч

 2013 -2014 онд Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч

2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.50
    2023/05/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.87.86
    2023/05/20

    avilgal avch hudlaa shvvne shvvgchid itgeh argagvi

    Хариулах