Дэлгэцийн ЦААНА: Таны хүүхэд ЮУ ХИЙЖ байна вэ...


Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээ, технологийн боловсролд санаа тавьдаг хүн бүрт зориулав

Орчин үеийн хүүхдүүдийг технологиос хол өсгөх боломжтой юу

 “Манай хүү утас таблетыг хэнээр ч заалгаагүй ч том хүн шиг маш сурмаг ашигладаг”

“Охин маань уйлах үед дуртай youtube контентыг нь тавиад өгчихвөл тайвширчихдаг”

“Заримдаа ядарсандаа, хүүхдээ гар утсаа өгч саатуулан хэсэг тайван суудаг үе
надад бий”

“Хүүхдэдээ утас, таблетаа өгөхгүй бол маш их уурлаж стрессддэг. Авахаараа буцааж өгөхгүй юм. Яах ёстой вэ?”

“Манай охин хоолондоо муу. Youtube үзүүлж байж л хоолыг нь идүүлэх юм”

“Хоолоо сайн идвэл утсаа өгнө шүү гэхээр ёстой мундаг идчихдэг. Бусад үед анхаарал нь төвлөрдөггүй.”

Энэ бол телевиз, гар утас, таблетгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхгүй болсон орчин цагийн гэр бүлийн амьдралын жирийн нэг зураглал. Гар утасны хамаарал, анхаарал дутмагшлыг эмгэг, нойргүйдэл зэрэг толгой өвтгөсөн асуудлыг шийдэхийн тулд хүүхдийнхээ цахим хэрэглээг шууд хязгаарлах уу эсвэл мэдлэг боловсролыг нь дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд нь ашиглах арга ухаан зааж өгөх үү гэсэн асуудалтай эцэг эхчүүд тулгарч байна.

Хүүхдүүдэд дижитал технологийг эрс хориглохоос өөр ямар гарц шийдэл байна
вэ?

Хүүхдийнхээ технологийн зохистой хэрэглээг нь чиглүүлэх, бүтээлчээр ашиглах
дадлыг бий болгоход нь туслах “ДЭЛГЭЦИЙН ЦААНА... Таны хүүхэд юу хийж
байна вэ?” аяныг Сайн электроникс эхлүүлж нээлтээ хийж байна.


ЭВЕНТЭД ХҮРЭЛЦЭН ИРСНЭЭР ТА ЮУ МЭДЭХ ВЭ?

● Хүүхэд багачууд, өсвөр насныхны дэлгэцийн хэрэглээ
● Технологийн ухаалаг зохистой хэрэглээг гэр бүлдээ хэвшүүлэх арга барил● Цахим хэрэглээний донтолтоос сэргийлэх зөвлөмж
● Анхаарал дутмагшлын эмгэг гэж юу вэ?
● Өсвөр насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог цахим дээрэлхэлтийн талаар нээлттэй ярилцах болно.
● Мэргэжлийн сэтгэл засалчаар өөрсдийн сэтгэлзүйг тодорхойлуулах сонирхолтой булан ажиллана.
● Эвентийн турш Sain electronics-ын Sain support багийнхан танд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг хэрхэн хянах, аюулгүй байдлыг хангах техник тохиргооны зааврыг хүргэнэ.


ЯАГААД ДЭЛГЭЦИЙН ЦААНА...АЯНЫГ ХИЙХ БОЛСОН БЭ?

ХХЗХ-оос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их үзүүлэлт юм.

Хэт их дэлгэцийн хэрэглээ нь анхаарал дутмагшлын эмгэгийг үүсгэх хүчин зүйлийг 7,7 дахин нэмэгдүүлдэг.

Мэргэжилтнүүд ингэж ярьж байна:

Soul Haven сэтгэлзүйн төвийн үүсгэн байгуулагч, урлагийн сэтгэл засалч, гэр бүл судлаач Б.Бэрцэцэг: Анхаарал дутмагшлын хам шинжийг олон талын авьяас чадвар болгож хөгжүүлэх боломжтой. 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМЭШСГХА-ны Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сэтгэцийн эмч О.Батчимэг 

Донтолт үүсэхэд нөлөөлөх олон хүчин зүйлс бий ч дийлэнх шалтгаанд хүүхдийг үл хайхрах, стресс тайлах арга сул эзэмшсэн, гэр бүлийн болон нийгмийн сөрөг харилцаа, өөртөө итгэлгүй байдлууд зэрэг нь нөлөөдөг.

 Facebook, Instagram, Tiktok ашиглаж эхлэх нас 13. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 62% нь үүнийг мэддэггүй бол 32% нь 10-12 насанд нь, 11% нь бүр 1-3 насны хүүхдэдээ фейсбүүк хаяг нээж өгсөн байв. 

Хүүхдүүд төлөвшөөгүй, бэлтгэлгүй, мэдлэггүйгээр интернэт орчинд эрт орсноор олон эрсдлүүдтэй учирч болно. Өсвөр насныхны дунд хамгийн түгээмэл тохиолддог нь цахим дээрэлхэлт, гадуурхалт юм.

Судалгаагаар цахим орчны дарамтад өртсөн 10 хүүхэд тутмын 6 нь эцэг, эхдээ хэлдэггүй. Дөнгөж 15% нь л эцэг, эхдээ хэлдэг нь хүүхдүүд эцэг эхчүүдийн хоорондын ойлголцол, харилцаа хангалтгүй байгааг харуулж байна.


Хувь хүний хөгжил, гоо зүйн сургагч багш Х. Бадамгэрэл: 

"Орчин үед олон зүйлийг технологигүйгээр шийдэх боломжгүй ч гэр бүлийн амьд харилцаа бидний хүүхдийн хүмүүжилд юу юунаас ч илүү чухал юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд гар утсаа ашиглах нь хүүхдийн ганцаардах мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг байна. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 80% нь оройн цагаар сошиал медиа ашиглаж байгаа нь хүүхдүүдтэйгээ ярилцах боломжийг улам л багасгасаар байна".

Медиа мэргэжилтэн, зөвлөх М.Тунгалагтуяа:

Хэрэв та хүүхэддээ ямар нэгэн технологи ашиглуулахаар шийдсэн бол заавал дүрэм, цагийн хязгаарлалт тогтоогоорой. Хүүхдүүд дүрмээр медиа технологитой хэрхэн харилцахаа зохицуулж сурдаг. Бид цахим хэрэглээний олон сөрөг баримтуудыг дурдаж болох ч технологийг зөв зохистой, бүтээлчээр ашиглаж сурах нь бидний зорилго юм.

Бид цахим хэрэглээний олон сөрөг баримтуудыг дурдаж болох ч технологийг зөв зохистой, бүтээлчээр ашиглаж сурах нь бидний зорилго юм.


БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://shorturl.at/fivwd




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 102.89.23.15
    2023/05/27

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAI L.COM Whatsapp дугаар: +19099134258

    Хариулах
  • 213.87.160.118
    2023/05/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах