Гамшиг, аюул учирсан гадаад дахь иргэдийг эх оронд нь буцаах, тусламж үзүүлэхэд 1 тэрбум 196 сая төгрөг зарцуулжээ


Засгийн газраас зарласан "Шил" ажиллагааны хүрээнд сангуудын мэдээллийг ар араас нь ил болгосоор байна. Тэгвэл өнөөдөр /2023.05.26/ ЦХХХ-ны сайд Н.Учрал кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан зэрэг таван сангийн мэдээллийг нээлттэй болголоо.Тэгвэл Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан нь 2009 оноос хойш нийтдээ 3.1 тэрбум төгрөгийг тусламж хэлбэрээр олгожээ. Үүнээс Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийн 4.3.2 дахь заалтын дагуу 1 тэрбум 196 сая төгрөгийг зарцуулсан байна. 

Тус заалтад "хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, терроризм, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;" гэж заасан байдаг.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.186
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах