ДАТА: "АВЛИГА ХОРООЛОЛ"-ын 10.5 га газрыг орон сууцны зориулалтаар бус нийтийн үйлчилгээний газрын зориулалтаар эзэмшдэг


Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дунд голын эргийн хамгаалалтын бүсэд баригдаж буй олноо Авлига хороолол гэж нэршсэн орон сууцны хорооллын газрыг анх Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт 2008 онд, олгосон юм. 

Улмаар тус 11.8 га газрын эзэмших эрхийг 2020.9.30ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан. Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021.9.30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргаж байсан. Уг нь анх усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч 10.5 га газарт 25 давхар орон сууцны хороолол сүндэрлээд байна.

Тэгвэл Эм Энд Жи Констракшн компани Орон сууцны зориулалтаар бус Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшдэг аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.136.186
    2023/05/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах