Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан өрх бүрд нөхөж олгоно

Х.Есү
2023/05/31

 Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан: "Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан өрх бүрд нөхөж олгоно. Мөн төрийн зарим алба хаагчийн суурь цалинг нэмнэ. 2023 оны төсвийн зардал  1.8 их наяд төгрөгөөр өслөө. Энэ бага мөнгө биш тул бүх нөөцөө дайчлах шаардлагатай. Энэ онд НӨАТ-өөс чөлөөлөх хууль батлахгүй.

-Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. Нийт 986.6 тэрбум төгрөг зарцуулна. 

-Тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмээд үнийн өсөлттэй уялдуулж 10 хувь нэмэгдүүлнэ. 394.6 тэрбум төгрөг зарцуулна. 

-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгнө. Өнгөрсөн зургаан сарын хугацааны мөнгийг нь нөхөж олгоно. Нийт 167.2 тэрбум төгрөгийг тодотгох ба 141.4 мянган хүүхэд хамрагдана.

-Зорилтот бүлгийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ.

-Том замуудын хоорондох холбоос замуудыг гүйцээх  187 тэрбум төгрөгийг тодотгосон" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.37
    2023/06/01

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах