Өвөрмонголчууд цөлжилтөд өртсөн 1.61 сая га газар нутгаа нөхөн сэргээжээ

Х.Батсайхан
2023/06/19

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон цөлжилттэй хийж буй тэмцлээ дөрвөн жил тутам шалгаж, тоогоор илэрхийлдэг уламжлалтай юм байна. 2019 оноос эхэлсэн зургаа дахь удаагийн мониторинг саяхан дуусаж, үр дүнгээ тооцоход цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ тав дахь удаагийн мониторингоор гарсан дүнгээс 24.15 сая му буюу 1.61 сая га-гаар багассан гэж гарчээ. Тодруулбал, энэ хэмжээний газар нутгийг нөхөн сэргээсэн байна.

Түүнчлэн, хэт цөлжсөн газар нутгийн хэмжээ 15,91 сая му, их цөлжсөн газар 18,51 сая му, хэт элсэрхэг газрын талбай 21.99 сая му, их элсэрхэг газрынх 32.31 сая му-гаар буурсан байна.

БНХАУ-ын газар нутаг дээр оршдог дөрөн их элсэн цөл байдаг, тэд урагш түрж орж ирж байгаа гэдэг утгаараа ӨМӨЗО цөлжилтөд эрчимтэй өртөж байгаа бөгөөд нийтийн хүчин чармайлтын үрээр сүүлийн жилүүдэд ийнхүү нөхөн сэргэж байгаа аж. Элсэн цөлүүдийн урд хилээр ойжуулах ажлыг эрс эрчимжүүлснээр элсэн цөлийн талбайг бүрэн хяналтад авч чаджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.185
    2023/06/20

    Байгалийг бүрэн хяналтандаа авна ч гэж юу байхав дээ, хөөрхий

    Хариулах