Каховкийн УЦС-ын халдлагаас амиа алдагсдын тоо 50-д хүрлээ

Х.Батсайхан
2023/06/19

Днепр мөрний Каховкийн УЦС-ын далан энэ сарын 6-ны өдөр халдлагад өртөж сэтэрснээс сангийн ус алдагдаж, ойр хавийнхаа хот тосгродыг усанд автуулсан билээ. Уг ослын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр 50-д хүрчээ.

Үерт автсан хот тосгодод халдварт өвчин тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Одоогоор эрсдэл өндөртэй тосгодын 2500 орчим иргэнийг вакцинжуулж, үхсэн амьтдын хэдэн мянган сэг зэмийг зайлуулсан байна.

Херсон мужийн захирагч А.Алексеенко өчигдөр амиа алдагсдын тоог 29 гээд, түүний 12 нь Алешка, 13 нь Голая Пристань, 4 нь Шинэ Каховкад гэж мэдээлж байсан юм. 

Харин Украины Дотоод хэргийн сайд Игорь Клименко өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “17 хүн нас барж, 31 хүн сураггүй болсон. 3614 хүнийг нүүргэн шилжүүлж, усанд автсан бүс нутагт 876 хүн үлдсэн” гэх тоо баримт дурджээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна