Футзалын Азийн цом: Монголын шигшээ БНСУ, Балба, Вьетнамтай нэг хэсэгт орлоо

Х.Батсайхан
2023/06/23

Футзалын “Азийн цом 2024”-ийн сорилго тэмцээнд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг Д хэсэгт БНСУ, Балба, Вьетнамын багтай хамт оржээ.

Энэ хэсгийн учраа Вьетнамд илүү ашигтай гарлаа гэж өөрсдөө үзэж байгаа юм байна. Учир нь, БНСУ, Балба, Монгол гурвуулаа чансаагаараа Вьетнамаас доогуур аж. Гэхдээ 1999 оны Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан БНСУ-ыг тэдэнтэй хүчтэй өрсөлдөнө гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.  

Тэмцээний А хэсэгт Тайланд, Туркменистан, Хонконг, БНХАУ, B хэсэгт Индонези, Саудын Араб, Афганистан, Макао, C хэсэгт Иран, Ливан, Киргизстан, Мальдив, E хэсэгт Тажикистан, Мьянма, Палестин, Энэтхэг, F хэсэгт Кувейт, Бахрейн, Зүүн Тимор, Бруней, G хэсэгт Узбекистан, Ирак, Малайз, Камбож, H хэсэгт Япон, Хятадын Тайвань, Австрали оржээ.

Хэсгээс эхний байрт шалгарсан найм, хэсгийн хоёрдугаарт орсон багуудаас долоо нь дараагийн шатанд шалгарч, дахин өрсөлдөх юм.

Д хэсгийн тэмцээн ирэх аравдугаар сарын 7-11-ний өдрүүдэд манай улсад болно. Энэ нь 2024 оны Азийн цом төдийгүй ДАШТ-ий сонгон шалгаруулалт болж байгаагаараа онцлогтой юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.47
    2023/06/25

    YouTube: insane futsal skills and goals. #12

    Хариулах