АНУ "Вагнер" группыг үүсгэн байгуулагч Евгений Пригонжинтой холбоотой хувь, хүн хуулийн этгээдүүдэд хориг тавьжээ. Хоригт нэг хувь хүн, дөрвөн хуулийн этгээд багтсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх этгээдүүдийг Вашингтон Евгений Пригожинтой нягт хамааралтай гэж үзэж байгаа аж.
Хувь хүн нь Андрей Иванов гэгч бөгөөд 1983 онд төрсөн, Төв Африкийн БНУ-д алмааз олборлолт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Diamville", "Midas Resources" компаниудыг эзэмшдэг. Мөн Арабын нэгдсэн Эмиратад "Industrial Resources", "General Trading" гэсэн хоёр компанитай аж.
Евгений Пригожиныг бослого дэгдээх үед АНУ-ын хэвлэлүүд шинэ хориг тавихаа хойшлуулж байгаа талаар мэдээлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
117.111.13.203
Америкын нүүр царай энэ. Ямар ч ардчилал үнэр танар бхгүй хуурамч
Хариулах