Шведийн цагдаа нар жагсагчдад Коран судар шатаахыг зөвшөөрчээ

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 56 минут

Шведийн цагдаа нар өчигдөр тохиосон лалын шашны Курбан Байрам баярын эхний өдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр зохион байгуулагчдад Коран судар шатаахыг зөвшөөрчээ. Франс пресс агентлаг энэ талаар мэдээллээ. Ингэснээр тус улсын Турктэй харилцах харилцаа улам ээдрээтэй болж, УАЦЭ-д элсэх асуудал нь бүрхэгдэнэ гэж хэвлэлүүд бичиж байна.  

Шведийн улстөрч өмнө нь Коран судар шатаасны улмаас Турк улс УАЦЭ-д элсэх хүсэлтийг нь эсэргүүцнэ гэж мэдэгдэн, өнөөг хүртэл тэр байр сууриндаа буй. Цагдаа нарын зөвшөөрлөөр өчигдөр явагдсан акц энэ байр суурийг нь улам л бэхжүүлнэ. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон ирэх сарын 11, 12-ны өдрүүдэд Вильнюст болох УАЦЭ-ийн хурлаар гишүүнээр элсэх найдлага тавьж байгаа ч бүрэн итгэлгүй байна гэж мэдэгджээ.    

УАЦЭ гишүүн улсуудын 100 хувийн саналаар шинэ гишүүн элсүүлдэг журамтай юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна