“Вагнер”-ын бослогыг дэмжсэн генерал сураггүй алга болжээ

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 48 минут

ОХУ-ын цэргийн генерал, Украин дахь цэргийн тусгай ажиллагааны дэд командлагчаар ажиллаж байсан Сергей Суровикин сураггүй алга болжээ. Түүнийг “Вагнер” групп, Е.Пригожины өдүүлсэн бослогыг дэмжсэн учир баривчлагдсан гэж “The Moscow Times” мэдээлж байна.

Мэдээлэлд эх сурвалж “Пригожинтой холбоотой асуудлаар баригдсан. Тэр Дригожиныг дэмжсэн нь илэрхий байгаа. Тэгээд л төмсөгдүүлсэн” гэж мэдэгджээ. Харин яг хаана байгаа талаар асуухад “Бидэнд энэ мэдээллийг дотоод шугамаар ч өгөхгүй байна” гэж хариулсан байна.

Харин блоггер Владимир Романов генералын байгаа газрын талаар телеграм хуудастаа “С.Суровикин энэ сарын 25-нд баривчлагдсан. “Лефортово” дахь шоронд хоригдож байгаа” хэмээн маш итгэлтэй мэдээлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна