Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийн хүү Бум-Эрдэнэ нь өөрийн овгоо сольж, Харьюу овогтой болжээ


1997 оны үед Эрдэнэт үйлдвэрт ТӨХ ба Аудитын шалгалт орсноор Ш.Отгонбилэгийн Зууны луйвар нь илэрчээ. Ингээд М.Энхсайханы Засгийн газар хохирогч буюу нэхэмжлэгч болж, Шүүх, Прокурорт өргөдөл гаргасан байлаа.

Тэр үед МУ-ын Ерөнхий Шүүгчээр Д.Дэмбэрэлцэрэн (1990-1999), МУ-ын Ерөнхий Прокуророор Н.Ганбаяр (1993-1999) нар ажиллаж байжээ.

Эднийг Шүүх ба Прокурорыг толгойлж байх үед Ш.Отгонбилэгт Улсын өмчийг хохироосон зүйл ангиар Хавтаст хэрэг үүсгэж, Прокурор яллах дүгнэлт үйлдэж, Шүүх үйл ажилгаа болж байжээ.

Тэр үед Ш.Отгонбилэгийг Шүүх хурал дээр "Цэц" гэдэг өмгөөлөгчийн товчооны өмгөөлөгчид өмгөөлж байсан байна. Энэ товчооны даргаар өмгөөлөгч М.Алтанхуяг, бас Ч.Ганбат нар ажиллаж байжээ.

1998 оны хавар Шүүхийн шийдвэрүүд Ш.Отгонбилэгийн эсрэг гарч, Н.Багабанди ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцинд захиа бичиж, Эрдэнэт Үйлдвэрийн захирлаар Ш.Отгонбилэгийг үргэлжлүүлэн ажиллуулах талд дээр дэмжлэг хүсч байсан байна.

1998 оны 8-р сарын 20-ны үед ТӨХ-ны шийдвэрээр Батлан хамгаалах яамнаас Нисдэг тэрэгтэй десантын цэргийн хүчийг дайчлан Эрдэнэт хотод онцгой байдал зарлан Ш.Отгонбилэгийн оффисийн хаалгыг эвдэн орж, тамга тэмдгийг нь эрсэн ч олсонгүй. Тэр үед Ш.Отгонбилэг Эрдэнэтэд байсангүй. Түүний сураг Улаанбаатарт, Н.Багабандийн орчимд дуулдаж байжээ.

Ингээд ТӨХ-ны шийдвэрээр Д.Дорлигжавыг Эрдэнэт үйлдвэрийн захирлын албан тушаалд тавьсан байна.

1998-07-20-ны үед, МоАХ эвслийн ЗГ огцорсон байсан бөгөөд Ц.Элбэгдоржийн ЗГ үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв.

Харин Н.Багабанди, С.Баяр нар МоАХ эвслээс Е-сайдад нэр дэвшсэн хүнд нөлөөлөх замаар ЗГ ба ТӨХ-ны шийдвэрийг өөрчлүүлэн Ш.Отгонбилэгийг буцаан Эрдэнэтийн захирлаар тавиулах сонирхолтой байжээ.

Үүнийгээ Е-сайдад нэр дэвшсэн Да.Ганболдод ил хэлж байсан байна. Да.Ганболд зөвшөөрөөгүй тул Н.Багабанди ерөнхийлөгч түүний нэрийг 7 удаа буцааж байжээ.

Мөн Е-сайдад нэр дэвшихээр яригдаж байсан С.Зоригт ЕТГ-ын дарга С.Баяр хэлж байсан гэдэг.

Үүнийг (сахалт) Эрдэнэбаатар С.Зоригийн өрөөнд шатар тоглож байхдаа сонссон аж. Тэгэхэд С.Зориг МоАХ эвслийн Эрдэнэтийн талаар барьж байсан өмнөх хатуу бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн утгатай үг хэлж байжээ.

Ингээд удалгүй С.Зориг 1998-10-02-нд гэртээ сүх, хутгаар зэвсэглэсэн этгээдүүдэд алагдсан. Олны мэдэх болсон гэрч Булганы үгээр бол гэмт хэрэгтнүүд "Энэ бол Эрдэнэтийн эхлэл шүү" гэж хэлж байжээ.
 
Тэр үеийн ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн амьд гэрчтэй ийм хэргийг бид илрүүлж чадна гэж тв-гээр хэлж байв.Тэрбээр уг хэргийг ЦЕГ-ын мөрдөх албанд татан авч, хэрэг бүртгэлт ба мөрдөн шалгах ажлыг эхлүүлж байжээ. Гэвч гэмт хэргийн газрыг хамгаалалтанд авч, нотлох баримт цуглуулах ажил стандартын дагуу хийгдсэнгүй. Хамааралгүй олон хүмүүсийг нэвтрүүлэн будлиан үүсэх боломжийг бүрдүүлжээ.

Мөн удалгүй Ш.Отгонбилэг хил даван АНУ-д очсон тухай хэвлэлээр бичигдэж байлаа.

Эндээс харахад: Е-шүүгч Д.Дэмбэрэлцэрэн, Е-прокурор Н.Ганбаяр нарыг салбараа тэргүүлж байхад Шүүх ба Прокурор нь ЗГ-ын нэхэмжлэлийн дагуу бодитой шалгат хийж байсан гэлтэй. Юутай ч Шүүх, Прокурорын байгууллага стандартын дагуу ажиллаж байжээ гэж харагддаг.

Харин ЦЕГ-ын дарга Д.Мөрөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг стандартын дагуу шалгасангүй бололтой юм.

Мөн Ш.Отгонбилэгийн асуудал Шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байхад улсын хил давсан байна гэж харагддаг.

Н.Багабанди нь МоАХ эвслийнхэнд Е-сайдад нэр дэвшүүлж болох хүмүүсийн нэрсийг гаргаж өгсөн бөгөөд Ж.Наранцацралт тэр жагсаалтад нь байжээ.

Ингээд 1998-оны 11-р сард Ж.Наранцацралт МоАХ –эвслээс нэр дэвшин Е-сайд болов.

Ж.Наранцацралт Е-сайд болоод ТӨХ-ны дарга З.Энхболд нарыг ажлаас нь хусчээ. Мөн ОХУ-руу нөгөө олны мэдэх болсон алдартай Захиагаа бичсэн байна.

1998-оны сүүлчээр, Ерөнхийлөгч Н.Багабанди Чех улсад айлчлах үед Ш.Отгонбилэг АНУ-гаас нисч очин тосч уулзаж байжээ.
Мөн их удалгүй, 1999-онд, Н.Багабанди ерөнхийлөгч Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан М.Алтанхуягийг МУ-ын Е-прокурорт нэр дэвшүүлэн томилуулжээ. Уг 1999-ондоо багтаагаад бас нэг өмгөөлөгч Ч.Ганбатыг МУ-ын Е-Шүүгчээр томилуулав.
Үүний дараа Ш.Отгонбилэг АНУ-гаас Монголд буцаж иржээ.

Дээрх ЗГ-ын нэхэмжлэлээр үүссэн хэргүүд нь хаагдах нь хаагдаж, хэрэгсэхгүй болох нь болж, ЗУУНЫ ЛУЙВАР гэх дуулиант хэрэг тэгс гээд чимээгүй дарагдсан байна.

2001-оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "Зууны Луйвар" гэх нэвтрүүлгийн бичлэгийг сэтгүүлч Оюундарийн гэрийн хаалгыг эвдэн орж, нэгжин олоод авч явсан байдаг.

Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн гэрчүүд үхэх нь үхжээ.

1.Хэргийн газарт үзлэн хийж, анхан шатны хэрэг бүртгэлт хийсэн мөрдөн байцагч (казах) хошууч ч усанд унаж үхсэн байна.

2. Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэ¬гийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.
 
3. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

4. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.

5. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж ма¬гадгүй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.

6. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан.

Эдгээр гэмт хэргүүдийг ажиглаж байхад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг далдлах гэсэн зорилготой байсан болов уу гэж харагддаг юм.

Үйлдэгдсэн он цаг хугацааг нь харвал (1999-2007) оны хооронд байх аж.

Эдгээр он жилүүдэд, МУ-ын Е-прокуророор М.Алтанхуяг, МУ-ын Е-шүүгчээд Ч.Ганбат нар ажиллаж байжээ.

Товчоор хэлбэл: Ч.Ганбат, М.Алтанхуяг нарыг Монгол улсын Шүүх, Прокурорыг толгойлж байхад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн хавтаст хэргээс мэдээлэл алдагдаж, улмаар дээр дурьдсан гэмт хэргүүд өндөр түвшний зохион байгуулалттай үйлдэгджээ гэж дүгнэж болохоор аж.

Эцэст нь хэлэхэд:  Е-прокурор асан М.Алтанхуягийн хүү Бум-Эрдэнэт гэж залуу байдаг ажээ.

Алтанхуягийн Бум-Эрдэнэ нь өөрийн овгоо сольж, Харьюу овогтой болжээ. Өөрөөр хэлбэл Х. Бум-Эрдэнэ= Харьюугийн Бум-Эрдэнэ гэх хүн болжээ.

Гэвч төрийн албан хаагчийн анкет дээр төрсөн эцгээ Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг гэж бичсэн байдаг гэнэ.
Энэ Х. Бум-Эрдэнэ нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж байсан юм байна.

Хамгийн гол нь энэ М.Алтанхуягийн хүү Х.Бум-эрдэнэ нь Оффшорт данстай нэгэн ажээ.

Өөрөөр хэлбэл: Х.Бум-эрдэнэ нь оффшор бүс дэх “ABROS” 2007 -2016, “GUMAX” 2008-2012, “IM¬POX” 2008-2012, “TSAYARS” 2008-2012, “DOLOWAY INTERNATIONAL”2009-2013 гэсэн таван компанийнхаа талаарх мэдээллийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаж байгаагүй аж.

Эндээс харахад Е-прокурор асан М.Алтанхуягийн хөрөнгө хүүгээр нь дамжин оффшорруу нэгэнт гарсан бололтой юмаа.

Г.Баян


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна