ШУУД: Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох талаар УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлнэ

Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. 

Тус шаардлагад “...УИХ-ын гишүүн та олон улсын гэрээ конвенци, баримт бичгүүд, Монгол Улсын Үндсэн хуульд хариуцлагагүй хандаж ирсний улмаас эмэгтэйчүүд зохистой хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуурхалтгүй байх эрхээ эдэлж чадахгүй байна. Цаашлаад ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр  хүнд болон эдийн засгийн хохирол амссаар байна.

Өнөөдөр гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчдын зүгээс бэлгийн дарамт шахалтад өртөж, хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхэм чанар, нэр төрийг үл тоон үгүйсгэдэг, хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхдаг, хүнд хор хөнөөл учруулдаг зүй бус үйлдэл учраас хуулиар хориглож, оновчто хариуцлага хүлээлгэдэг зохицуулалтыг Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн хуулинд оруулахыг шаардаж байна” гэв.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.