Зусландаа модон сүүдрэвч өөрсдөө барьцгаая


Та өөрийн эзэмшлийн газартаа амины орон сууцаа бариад орчны тохижилтоо хийх гэж байна уу, орой үдэш салхинд суунгаа хооллож, хүүхдүүдийн тоглохыг харангаа ном унших, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно яриа өрнүүлэн суухад хамгийн таатай газар нь зуслангийн байшингийн салшгүй хэсэг  болох сүүдрэвч юм.
Гадна тохижилтонд ихэвчлэн хялбар хурдан баригдах модон сүүдрэвчийг ашигладаг ба энэ нь бат бэх, удаан эдэлгээтэй, нарны эгц тусгалаас хамгаалж сэрүүн орчныг бүрдүүлдэг. Хамгийн энгийн шийдэлтэй гоёмсог харагдуулдаг 6 талт сүүдрэвчийг өөрсдийн хүчээр яаж барих талаар зөвлөгөөг хүргэж байна. 

Сүүдрэвчинд орох материалаа бэлтгэнэ. Каркасыг ихэвчлэн мод ба төмрөөр хийдэг ба 100х100мм, 100х50мм хэмжээтэй модон брус эсвэл ф60, ф40мм трубаг ашиглаж болно

  1. Сүүдрэвчийн хэмжээ, бүрдэл хэсгүүдийг харуулсан эскиз зураг хийх нь чухал ба доорхи зургуудаас санаа аваарай. Сууриа хийхээс өмнө сүүдрэвчийн зөв 6 талт үүсгэхийн тулд ижил урттай  /1,5м/ 100х50 мм хэмжээтэй 6 брус бэлтгэнэ.
  2. Сүүдрэвч барих талбайг сонгож 10 см орчим зузаан ургамлын хөрсийг хуулж, тэгшлэх хэрэгтэй. Тэгшилсэн талбай дээрээ 6 брусээ тавьж уулзваруудыг тэмдэглэнэ. Энэ тэмдэглээн дээр суурийн зургаан нүхийг 30х30см хэмжээтэй 40 см гүн ухаж ёроолд нь хайрга дэвсэж нягтруулна.

4. Байнгын сүүдрэвчийн суурийг бетон, суурийн блокоор хийж болно. Суурийн хөрстэй харьцах хэсэгт ус чийг тусгаарлах зорилгоор хар тосоор тосолж, дээр нь хар цаас дэвсээд сууриудыг холбосон мод тавьж хэвтээ чиглэлийн тэгшийг тэгш усаар шалгасаны дараа хайргаар буцааж чигжинэ.

5. Суурь бэлэн болж бэхжилтээ авсаны дараа сүүдрэвчний каркасыг бэлтгэнэ. Үүний тулд доод хөндөл болох 100х50 мм брусыг өөр хооронд нь ховилдохоос гадна булан төмрийг ашиглаж бэхэлж болох ба сууриас гаргасан анкерт холбож өгнө.

6. Босоо багануудыг 90 градус үүсгэхээр түр бэхэлгээ хийж байрлуулах ба доод хөндөлд булан төмрөөр эсвэл ховилдон бэхэлж хөдөлгөөнгүй болгоно. Мөн босоо багануудыг сууриас гаргасан анкерт холбож болох ба доод хөндөл брусээр багануудыг холбож хадна.
  
7. Сүүдрэвч шалтай байвал илүү тав тухтай байх ба шалыг банз эсвэл модон хавтан ашиглан дай модон дээр хадах ба зургаан талт үүсгэхээр байвал зохимжтой.


8. Сүүдрэвчинд хийх сандлын тулгуур моднуудыг сүүдрэвчийн каркаст хөдөлгөөнгүй бэхлэх ба сандлын түшлэг, тавцанг тогтоох хөндөл моднуудыг сүүдрэвчийн каркаст хадаж өгнө. .Сүүдрэвчинд модон сандал, ширээг өөрсдийн хүссэнээр хийгээрэй.

9.Дээврийн хийцийг
урьдчилан газар дээр бэлтгэсний дараа дээд хөндөлд холбож бэхэлнэ. Дээврийн хучилгыг долгионт төмөр,черепицээр хийж болно.



Таны зусланд дулаахан өдөр гадаа налайж суух асар, сүүдрэвч бий юу?

Бүтээлч хүнд боломж үргэлж байдаг гэдэг. Өөрийн гараар, сэтгэл шингээн хийсэн бүхэн үнэ цэнэтэй. Эдгээр 6 талт сүүдрэвчийн зургуудаас санаа авч, зусландаа өөрийн гараар хийсэн сүүдрэвчтэй болоорой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна