"Цалинтай ээж" хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг ирэх долдугаар сараас олгохгүй


Нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийн нэг болох 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Цалинтай эх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.

Тэгвэл 2021 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн "Цалинтай ээж" хөтөлбөрийг зогсоож, хүүхдээ асарч буй эхчүүдэд 50 мянган төгрөг олгохгүй байх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчээ. 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. 

Тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.178
    2021/02/01

    " Bugdiig Hyyhediin Tuluu " gej baihgui bolson tsag !

    Хариулах
  • 202.9.40.178
    2021/02/01

    Deer tsagt " Bugdiig Hyyhediin Tuluu " budiig hiideg baisan Odoo tsag ih uur boljee !

    Хариулах
  • 66.181.176.174
    2021/01/26

    Бүгд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шоу

    Хариулах