Улсын хэмжээнд 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Өчигдөр 11 цаг 01 минут

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр нийт 12,703 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болон сүүлд бүртгэгдсэн халдварын голомтоос илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,667 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,236 хүн эдгэрээд байгаа бол 418 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,

  • Хөнгөн-362
  • Хүндэвтэр-52
  • Хүнд-3
  • Маш хүнд-1 хүн байна" хэмээн мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна