Голомт банк шилдэг ажилтнуудаа 2 өрөө байр, автомашинаар урамшууллаа

Х.Есү
Өчигдөр 10 цаг 10 минут

Голомт банк жил бүр “Амжилтын баяр” хэмээх арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

 Тэгвэл энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор уг арга хэмжээгээ виртуалаар зохион байгуулж, шилдэг ажилтнуудаа шалгаруулан урамшууллаа.

Голомт банкны 2000 гаруй ажилчдаас мэдлэг, авъяас чадвараараа өндөр амжилт гаргасан “Од ажилтан”, “Од менежер”-ийг тус арга хэмжээний үеэр тодруулсан байна. 2020 оны Голомт банкны “Од ажилтан”-аар тус банкны Програм хөгжүүлэлтийн хэлтсийн системийн шинжээч А.Гантулгыг тодруулж, Lexus RX450 загварын автомашинаар урамшуулсан бол, “Од менежер”-ээр тус банкны Хан-Уул Бизнес төвийн захирал С.Төгсбилэг шалгарсан бөгөөд түүнийг Энхжин” хотхонд байрлах цоо шинэ 2 өрөө байраар шагнажээ. Мөн амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг 12 ажилтныг тодруулан тус бүр 7 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулсан байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна