Шуурхай: Хүүхдийн "Найрамдал-2" зусланг Хөвсгөлд байгуулна

2020 оны 06 сарын 01

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр /2020.060.01/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн ач холбогдолтой найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, дөнгөж сая хуралдаанаар Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2"-ыг байгуулахаар болж, тогтоолыг баталлаа. Энэхүү зусланг ‪Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулахаар тогтоод байна.

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар  Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанаар цар тахлын үед эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад орон сууц олгохоор болсон  тул орон сууц хувьчлалын асуудлыг мөн хэлэлцэх юм байна. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 06 сарын 02
103.80.211.14
120

yaah gej? hol achaalal ihtei zam ersdeltei, nuur n dulaan baih cag hugacaa mash baga, usand osoldoh ersdel ihtei geed demii zuil ih dee. hudlaa ym hiisen bolj jujigleh ym.

2020 оны 06 сарын 01
64.119.18.16
Zochin

Zoo Sanaa bra,demjij bna