Баянгол дүүргийн хүндэт иргэд тодорлоо

С.Гандэлгэр
2021/05/14

Олон улсын сувилагчдын баяр жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр тохиодог. Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдлагууд “Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын энэ үед бусдыгаа манлайлан идэвх санаачилгатай ажиллаж буй сувилагч нарыг Хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч, Баянгол дүүргийн Хүндэт иргэн, Жуух бичгээр шагналаа.

Тодруулбал, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Эрүүл мэндийн төвийн дотрын сувилагч Ц.Саруулгэрэл, VII хорооны “Эрхэмжаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.Энхбаяр, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн вакцинатор сувилагч Ц.Золзаяа, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн төвийн вакцинатор сувилагч Г.Юмжирдулам, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн вакцинатор сувилагч Ц.Байгалмаа, Төмөр замын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Н.Хонгорзул , Ачтан эмнэлгийн сувилагч Н.Намсрай нарт дүүргийн Хүндэт иргэн, Эрүүл мэндийн төвийн уламжлалт анагаах ухааны сувилагч Д.Гантөмөр, Нэгдсэн эмнэлгийн сувилагч И.Хундыз нарыг Жуух бичгээр шагнаж, ажилд нь амжилт хүссэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна