Африкт 10 ихэр хүүхэд мэндэлжээ

С.Гандэлгэр
2021/06/19

Өмнөд Африкийн нэгэн эмэгтэй 10 хүүхэд төрүүлснийг дэлхийн шинэ дээд амжилт гэж мэдээллээ. Госиаме Тамара Ситхолийн нөхөр хэлэхдээ эхийн хэвлийд найман удаа үзлэг хийсний дараа тэднийг олон ихэр байгаа мэдсэн бөгөөд олон хүнийг гайхшруулсан гэжээ.

"Долоон хүү, гурван охин. Би аз жаргалтай байна. Сэтгэл хөдлөж байна. Би олон юм ярьж чаддаггүй" гэж нөхөр Тебохо Цотэци эхнэрээ төрсний дараа хэлжээ. 

Хатагтай Ситоле 10 хүүхэдтэй байсан бөгөөд тав нь байгалийн төрөлтөөр, 5 нь кесар хагалгаагаар төрсөн гэжээ.

Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн хатагтай Ситолийн амжилтыг бүртгэх ажил явагдаж байгаа аж. 2009 онд АНУ-д найман нялх хүүхэдтэй байсан эмэгтэй одоогоор нэг төрөлтөөр хамгийн олон хүүхэд төрүүлж, өсгөсөн Гиннесийн дээд амжилтаар бүртгэгджээ.

Өнгөрсөн сард Малигийн 25 настай Халима Сиссе есөн хүүхэд төрүүлж, тэд Мароккогийн клиникт сайн өсөж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Олон тооны ихэр бүхий жирэмслэлт ихэвчлэн хугацаанаас өмнө төрдөг аж.

Гурваас дээш ихэр бүхий олон удаагийн төрөлт нь ховор тохиолддог бөгөөд ихэвчлэн нөхөн үржихүйн эмчилгээний үр дүнд имй зүйл тохиолдолддог аж. Харин энэ тохиолдолд хосууд байгалийн жамаар жирэмсэлсэн байна.

Эх сурвалж: bbc



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна