Ховд голын эргээс нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ


Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн нутаг Ховд голын эрэгт нэг хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын албанд иржээ. 

Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км замыг туулан 21:44 цагт хэргийн газарт очиж нэг цаг 21 минут ажиллаж нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргажээ. Улмаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна