Ханиад томуу коронавирусийн тархалтыг хоёр дахин нэмэгдүүлдэг

2020 оны 09 сарын 11

Германы Макс Планкын Хүрээлэн, Францын Пастьюр Хүрээлэнгийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнд ханиад томуу нь коронавирусийн тархалтыг дунджаар хоёр дахин нэмэгдүүлдгийг тогтоожээ. Тодруулбал, коронавирусийн халдвар авсан хүн цааш нь өөр хоёр хүнд халдвар тараадаг. Харин ханиад томуутай хосолбол коронавирус цааш 4-5 хүнд халдварладаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.

Зарим эрдэмтэд ханиад томууны дараа хүний биед үүссэн дархлаа коронавирусийн өвчлөлийг сулруулдаг байж магадгүй гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь хоёр өөр вирус зэрэг өвчлүүлснээр хүний биеийг улам доройтуулна гэж үзэж байгаа юм.

Тиймээс намрын улиралд томууны вакцинд хамрагдах нь дараагийн давалгааны эрсдлийг бууруулах чухал арга хэмжээ гэдгийг сануулсаар байна.

Эх сурвалж: globaltimes

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.