Л.Оюун-Эрдэнэ: Хоёр жил тасалдсан хичээлийг эхлүүлэхгүй бол хүүхдүүд нөхөж боломгүй боловсролын хоцрогдолд орно


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа нийт төгсөгчдөд амжилт хүслээ. Мөн цар тахлын эрсдэлтэй үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Хоёр жил тасалдсан танхимын хичээлийг эрсдэлтэй ч гэсэн эхлүүлэхгүй бол хүүхдүүдэд нөхөж боломгүй боловсролын хоцрогдол үүсэхээр байна. Багш, сурагчдын вакцинд хамрагдалт өндөр хувьтай байгаа нь хичээл, сургалтыг эхлүүлэхэд түлхэц боллоо. Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд ирж байна" гэв.

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 84-р сургууль дээр элсэлтийн ерөнхий шалгалтын  үйл явцтай танилцлаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил нийт 40420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ний өдөр зохион байгуулна. Өнөөдөр хуваарийн дагуу Монгол Улсын түүх, англи хэлний хичээлийн шалгалт боллоо. Энэ жил цар тахалтай холбогдуулан шалгалт зохион байгуулах байрыг нэмэгдүүлжээ.

Цар тахлын энэ үед элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдүүд саадгүй оролцох боломжийг бүх талаар бүрдүүлж байна. Шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдсэнээс гадна эдгээр өдрүүдэд шалгуулагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна. Мөн халдвар илрээд эмчилгээнд байгаа хүүхдүүдээс ирэх есдүгээр сарын 2-5-нд шалгалт авахаар зохион байгуулжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах газар



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.9
    2021/08/21

    Одоогоос барга 10-д жилийн өмнө монголд хүүхдээ анги үсэргэж сургууль төгсөгдөх мод дэлгэрсэн биздээ. Зарим сургуул анги дэшин сургасан гэрчилгээ олгодог байсан биздээ кк

    Хариулах
    • 192.82.86.9
      2021/08/21

      Анги үсэргэж гэрчилгээ хуурамчаар авах.өнөөдрийн бодит хоцрогдол 2-т ялгаа бий юу?

  • 192.82.81.189
    2021/08/20

    Bagsh nariin tus buriinh ni jinhene onovchtoig zaaj surgah chadvartai ni haragdana. Huuhded daaj davashgui daalgavar ugsunuur sain boldog gedeg bol bas tiim ch zuv bish. Suuliin ued bagsh nar ih daalgavar uguud tuugeeree daramt uzuulj huuhed durgui stresstei boldog. Esvel zarim bagsh daalgavar uguud ogt shalgdaggui ni huuhed hariutslagagui boldog.

    Хариулах
  • 202.179.24.134
    2021/08/20

    kovidod nam ogt hamaagui. ene zasgiin gazar mash sain arga hemjee avch baigaa.Odoo hicheelee ehleh shiidver ch bas mash sain tuluvlusun bodlogiin shiidver.Erunhii saiddaa bayarlalaa.Huuhed bidnii ireedui

    Хариулах
    • 192.82.86.9
      2021/08/21

      Оюун-Эрдэнэ үнэхээр сайн ажиллаж байна оо ккк Ийм сайн удирдагч 100 жилд ганц олдох ховхрхоон кккк

  • 202.9.41.48
    2021/08/19

    зориуд халдвар тараачаад танай нам хариуцлагаа хүлээ.санаатай хоцрогдол бий болгосон шү.яах гэж сонгууль хиисэн .

    Хариулах