Өмнөговь, Дундговь аймгийн цол олгох бөхийн барилдаан боллоо


Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 21-ний өдрөөс хойш аймаг, нийслэлд хурдан морь, хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн. 

Гэвч энэ амралтын өдрүүдээр Өмнөговь, Дундговь аймгийн эрэмбэ тогтоох, цол олгох хүчит 128 бөхийн барилдаан болсон. 

Өмнөговь аймгийн барилдааны хувьд аймгийн арслан М.Адъяахүү түрүүлж хурц арслан болсон бол Гурвантэс сумын харьяат сумын заан Б.Баянсүх үзүүрлэж, аймгийн заан цол хүртжээ. 

Улсын харцага Ц.Одбаяр тэргүүтэй Өмнөговь аймгийн улсын алдар цолтой бөхчүүд аймаг, сумын цолтой бөхчүүддээ боломж олгож, өөрсдийн хүсэлтээр барилдахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Харин Дундговь аймгийн хувьд сумын заан Ц.Хүрэлбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Сайхан-Овоо сумын харьяат сумын заан Э.Мөнхболд үзүүрлэж аймгийн заан цол тус тус хүртжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.120
    2021/08/23

    Өчигдөр Хэнтий аймагт шагай харвааны тойром болоод, голынхоо урд бөөн асар майхан, машин хүн байна лээ. Хууль биелүүлэх гэж 00 байна даа.

    Хариулах
  • 66.181.183.143
    2021/08/23

    ДЭЭРЭЭС ЧИГЛЭЛ ӨГӨӨД БАЙХАД ЧИГЛЭЛ ОЙЛГОДОГГҮЙ БАРИЛААД Л БАЙДАГ САЙХАН ХҮҮРНҮҮД ШҮҮ. ЭНЭ ЧИНЬ Л МОНГОЛ ЮМДАА ХАХА

    Хариулах