Хүнс тэжээлийн дутагдалтай 1000 өрхөд хүнсний багц хүргэж эхэллээ

2020 оны 11 сарын 20

Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран хүнс тэжээл дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний багцыг Дунд шатны хороодоор дамжуулан өнөөдрөөс хүргэж эхэллээ.

Хүнсний багцыг эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүргэх ажлыг эхлүүлсэн байна.

Тус ажлыг УОК, ХНХЯ, МУЗН, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 22
66.181.184.56
б

100 ямаанд 60 ухан гэгчээр өвчинтэй үед юун олуулаа явдаг юм