“Нүүрсний хулгай”-г илчлэхийг шаардаж жагссан жагсаалыг санхүүжүүлсэн гэх хэргээр баригдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн байр суурийг олон нийт цагдан хоригдсоноос нь хойш анх удаа сонслоо. Тэрбээр өглөө “Намайг жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирч, санхүүжүүлсэн гэж баривчилсан, есөн сарын хугацаанд нэг ч байцаагаагүй” гэсэн байр суурь илэрхийлсэн бол үдээс хойших хурлын үеэр байр сууриа илүү дэлгэрэнгүй хүргэлээ. Түүний үгнээс харахад тэрбээр гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөхгүй, харин ч эрх баригчдыг хардах ёстой гэсэн сануулгыг битүүгээр өгч байв. Тэдгээр далд битүү үгсээс хамгийн анхаарал татсан нь “Намайг “Хэрэг хүлээчих, хялбаршуулсан журмаар шийдээд өгье” гэсэн. Үгүй, би ямар ч хэрэг хүлээхгүй” гэсэн явдал байв.
Үүнээс гадна тэрбээр “Намайг гаргах гэхээр зүрх нь зогсчих гээд байга болон хүн байгаа”, “Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэхийн тулд дэглэж байгаа жүжгийг чинь би мэдэж байна”, “Маргаашнаас хүмүүс хэвлэлийн бага хурал зарлаад эхэлнэ. Хамгийн түрүүнд гарч ирсэн хүн хүн нүүрсний хулгайч шүү”, “Т.Аюурсайханыг надтай найзалсных нь төлөө энд суулгаж байгаа бол 76 бүгдээрээ буугаад ир, хамт сууя” гэх зэрэг үг хэлсэн бөгөөд дээрх үгс бүгд одоогийн эрх баригчид руу чиглүүлсэн, "барьцсан" агуулгатай байгаа юм.
Тиймээс олон нийтийн зүгээс энэ хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах, сонсголыг хурдавчлахыг шаардах ёстой болж таарч байна. Энэ хэрэгт татагдаад байгаа Т.Аюурсайхан ч мөн "Нүүрсний сонсголоор их олон юм ил болно" гэж мэдэгдсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.67
төрийн эрхэнд байгаа хувалзнуудын зүрх зогсохнээ Ганхуяг ганцаараа идээгүй нь мэдээж бүгдийг дууд зөвөө
Хариулах202.9.47.59
Дэлхийн дундаж температур ердөө цельсийн 0.5 хэмээр дулаарахад л бидний амьдралд тоолж барамгүй олон байгалийн гамшиг тохиолдож эхэлнэ. Манай дэлхий 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа эхлээд цаг уур байнга өөрчлөгдөж ирсэн. Жишээ нь: 2.4 сая жилийн өмнө мөстлөгийн үе дэлхий дээр тохиож байсан. Харин сүүлийн 10,000 жилд цаг уур тогтворжиж хөдөө аж ахуй эрхлэхэд нэн таатай болж хүн төрөлхтөн огцом хөгжсөн. 1800-аад оноос эхлэн дэлхийд аж үйлдвэржилт хурдацтай хөгжиж, урьд нь төсөөлж байгаагүй хөгжлийг бий болгосон. Учир нь бид хэдэн зуун сая жил газар доор хадгалагдаж байсан чулуужсан түлш нүүрсийг олборлож, гаргаж, шатааж эхэлсэн. Ингэж бид газар доор нуугдаж байсан маш их хэмжээний нүүрсийг шатааж, агаарт нүүрстөрөгчийн хийг ялгаруулж эхэлсэн. Үүний улмаас байгаль цаг уурын тогтвортой байдлыг хүмүүс бид өөрсдөө эвдсэн гэж хэлж болно. Ингэж бид аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс дэлхийн дундаж температурыг цельсийн 1 градусаар нэмээд байна. Ердөө энэ ганцхан хэмийн өөрчлөлтөөс болж хар салхи илүү хүчтэй шуурч, гал түймрүүд улам оволзон тархаж, цөлжилт нэмэгдэж, цэвэр ундны усны хомсдол нүүрлэж, цаашлаад жил бүр 1.2 их наяд тонн мөс хайлж далайн түвшнийг нэмэгдүүлж байна. Ингэснээр удахгүй бидний мэдэх Нью-Йорк, Майами, Венец гээд олон хот усан доор орох аюул автаад байна. Тийм учраас эрдэмтэд дэлхийн дундаж температурыг 1.5 хэм дотор барих зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Энэ байдлаараа юу ч хийж чадахгүй байх юм бол хамгийн наад зах нь 2100 он гэхэд дэлхийн дундаж температур гурван хэмээр нэмэгдэх төлөвтэй байна. Хэрвээ дундаж температур гурван хэмээр нэмэгдсэн тохиолдолд магадгүй дэлхийн тал хувь нь цөлжиж ундны цэвэр ус алтнаас үнэтэй болж, хүн амьдрах боломжтой газар хэд дахин багасах болно. Тэгэхээр цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол хүлэмжийн хий. Үүний эсрэг хийж чадах хамгийн том ажил нь хүлэмжийн хийн ялгаруулалтаа зогсоож, бүр цаашлаад агаарт буй хүлэмжийн хийг сорж авах. Ингэхийн тулд гэрлээ унтрааж тогоо хэмнэхээс илүүтэй дэлхийн хэмжээнд ногоон энерги буюу сэргээгдэх эрчим хүчин хөрөнгө оруулалт хийж, тэднийг илүү ашиглах шаардлагатай. Жишээ нь: нар, салхи, усыг ашиглаж эрчим хүч гаргаж авах. Мөн газар тариаланг илүү байгаль орчинд ээлтэй болгох шаардлагатай. Цаг уурын өөрчлөлтийн талаар бас нэг ташаа ойлголт бол бид дэлхийгээ сөнөөж байна гэсэн санаа. Бодоод үзье л дээ. Дэлхийн түүхийг 24 цаг гэж авч үзвэл хүн төрөлхтний үүсэл хөгжил сүүлийн хоёр секундэд л багтана. Энэ хоёр секундийн тог цахилгаантай байсан хугацаа хэдхэн доль. Тэгэхээр цаг уурын өөрчлөлт гэдэг нь дэлхийд шинэ зүйл огтхон ч биш бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншил харин шинэ үзэгдэл юм. Цаг уурын өөрчлөлтийг зогсоох нь зөвхөн эх дэлхий гэдэг гарагаа аврах биш, харин бид өөрсдийгөө аврах асуудал болж байна. Эс бөгөөс дэлхий даяар амьдарч, бүр хэдэн тэрбум хүний амьдрал хүнд болж, тэдгээр хүмүүс орон гэрээ байгалийн гамшигт алдах, өөр улс орон руу дүрвэх, цаашлаад үүнээс болоод дэлхийн хэмжээний том дайн гарахыг ч үгүйсгэхгүй. Үүн дээр нэмээд хэлэх хамгийн чухал зүйл бол цаг уурын өөрчлөлт хүн болгонд ижил үйлчлэхгүй. Хамгийн буурай, боломж багатай хүмүүс цаг уурын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий байх болно. Аж үйлдвэрлэлийн хувьсгалыг барууны ертөнц түүчээлсэн. Энэ хувьсгалын ачаар хүн төрөлхтөн бидний соёл иргэншил хувьсан хөгжсөн. Гэхдээ хүн төрөлхтөн бий болсон цагаасаа хойш саяхныг хүртэл байгаль дэлхийтэйгээ нэг болж амьдарсаар ирсэн байхад өнөөдөр байгаль дэлхийгээ тусдаа мэт ойлгож, зүгээр өнөө маргаашийн тухтай амьдралын төлөөх хэрэглүүр гэж хардаг болсон. Тэгэхээр яг одооноос эхлээд бид зөвхөн өнөөдрөө биш, ирээдүйгээ харж амьдрах хэрэгтэй байна. Бид хүүхэдтэй. Тэгэхлээр тэднийхээ ирээдүйгээс хулгайлмааргүй байна.
Хариулах