Азийн "Аваргуудын лиг"-т улсаа төлөөлж буй ФС Улаанбаатар багийн гэрийн тоглолтуудын хуваарь

Zuv.mn
7 цаг 25 минутын өмнө

Азийн хөл бөмбөгийн холбооны цомын тэмцээний хэсгийн тоглолтод нийт 30 гаруй орны 40 баг шалгаран цомын төлөө өрсөлдөж байна. Тус багууд 10 хэсэгт хуваагдан цомын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд Зүүн бүсийн хэсгийн 3 удаагийн тоглолт 9-р сарын 21-нээс 11-р сарын 9-ний хооронд Улаанбаатар хотод Монголын Хөл Бөмбөгийн холбооны талбайд болно.

Уг тэмцээнд "ФС Улаанбаатар" баг Монгол улсаас анх удаа Азийн хөл бөмбөгийн цомын тэмцээний хэсгийн тоглолтод шалгаран эх орноо төлөөлөн оролцож байна.
ФС Улаанбаатар багийн сүүлийн жилүүдэд гаргасан амжилтаас дурьдвал:
“2019 МАЗАЛА дээд лигийн 7-р байр авсан
2020 онд МАЗАЛА дээд лигийн Мөнгөн медал
2021 онд Моби Преймер лиг 4-р байр
2021 Супер кап Аварга
2022 онд Моби Преймер лиг Мөнгөн медаль
2023 онд Моби Преймер лиг Алтан медаль
2023 онд Холбооны цомын Алтан медаль хүртсэн юм.
ФС Улаанбаатар баг нь 9-р сарын 21-нд эх орондоо Тайваний Tainan City багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол 10-р сарын 5-нд Тайваний Taichung Futuro багтай, 11-р сарын 9нд Макаогийн CPK багтай тус тус тоголно.
Хөл бөмбөгийн спорт сонирхогч дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.