Уулархаг нутгаар нойтон цас орно

Zuv.mn
2023/09/19

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна. 

2023 оны есдүгээр сарын 19-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ:

Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

2023 оны есдүгээр сарын 19-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур +13...+15 градус дулаан байна.

05.00 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна