Гурван настай хүүг зодсон этгээд давж заалджээ

Х.Есү
2023/09/21

Гурван настай хүүг ухаангүй болтол нь зодсон М.Энхбилэг давж заалджээ. 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн “Э” нь “3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлэхээр ажиллаж байна.

Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй “Э”-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс 9 жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.

Харин хүүгийн хувьд Турк улсад эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд хэвээр байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.234
    2023/09/21

    Huuli Changatai uls hugjdug gj. - ireeduid archilal

    Хариулах