Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг 25 жил болгоно

Х.Есү
2023/10/11

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: "Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байна. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргүүд "Хөөн хэлэлцэх" хугацаагүй боллоо. 

Хоёрдугаарт хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг хүн худалдаалах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй. 

Гуравдугаарт сая дурдсан энэ төрлийн дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх төрлийн хэргүүдэд хорих ялыг хугацаанаас нь өмнө суллахгүй. бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно. 

Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхэд байсан. Сүүлийн хоёр жилд нийтдээ 32 хүнийг хүчиндэх төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шүүхэээс ял оногдуулсан байна. Үүнээс ялтаны 22.7 хувь нь буюу 98 нь урд нь ял эдэлж байжээ.

2022 онд хүчиндэх гэмт хэргээр ял эдэлсэн хүмүүсийн 52.4 хувьд 10-15 жилийн хорих ял оногдуулсан байна. 

2013-2023 оны хугацаанд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига албан тушаалын гэсэн гэмт хэргээр ял эдэлж байсан 3879 хүн суллагдсан байна. Энэ суллагдсан хүмүүсийн 52.9 хувь нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн. 45.4 хувь нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн. 13.7 хувьд нь бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байна.

Бага насны хүүхдийн эрүүгийн хуульд байгаа насны хязгаар 14 нас байгааг 16 нас болгон өөрчиллөө. Ингэснээр 14-16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа ялын бодлого одоо эрүүгийн хуульд байгаа 14-с доош насны хүүхдүүдтэй адил болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 14-16 насны хүүхдзүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа дараах гэмт хэргүүдийн ялын бодлого чангарч байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.13
    2023/10/11

    Yliin deediiig uguhgui bol Gemt hereg.

    Хариулах
  • 103.212.118.198
    2023/10/11

    Дээд хэмжээ гэж болохгүй шдэ. Тэгвэл 10 жил ч байж болох болчихно. Доод хэмжээ гэж зааж өгвөл яасан юм. Бас давж заалдах эрхгүй болгох хэрэгтэй. Арай л дэндэж байна.

    Хариулах