Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилжээ

Х.Есү
2023/10/11

Иргэдийн интернэт банканд олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилжээ. 

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас 2021-2022 онуудад иргэдийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, Турк Улс руу оргон зайлсан "Г" гэгчийг интерполоор эрэн сурвалжилж байсан.

Харин Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна