18-р сургуулийн сурагчид дахин хордож эмнэлэгт хүргэгджээ

Х.Есү
2023/10/12

Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагчид дахин хордож эмнэлэгт хүргэгджээ. 

Тодруулбал, тус сургуулийн 15 сурагчид хордлогын шинж тэмдэг илрэн эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байна.

Сургуулийн захирлын өгч байгаа мэдээллээр өглөө ангид ямар нэгэн үнэр гараагүй байсан ба гуравдугаар цагийн хичээлээс эхлэн сурагчдын дотор муухайрч, толгой эргэж зарим нь бөөлжиж эхэлсэн байна. Тиймээс сурагчдыг тарааж хордлого илэрсэн сурагчдыг эмнэлэгт хүргэжээ.

Өмнө нь энэхүү сургуульд мөн л адил хүүхдүүд хордож байсан дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан юм. Одоогоор хүүхдүүдээс шинжилгээ авсан, ажиглалтын байдалд байгаа юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна