CU сүлжээ дэлгүүрийн ажилтан руу сүх далайж сүрдүүлжээ

Х.Есү
2023/10/13

Цахим орчинд CU сүлжээ дэлгүүрийн ажилтан руу нэгэн иргэн сүх далайж буй бичлэг тархаад байна. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, 

"Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс CU дэлгүүрт сүх барьж танхайрсан бичлэгийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. 

Тухайн үед ямар нэгэн гэмтэл учруулаагүй учир цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.121
    2023/10/15

    СU --ийн ажилчид ч гэсэн үйлчлүүлэгч нартай аятайхан харьцаж байлдаа

    Хариулах
  • 202.9.46.232
    2023/10/14

    Нийгэмд сэтгэцийн өвчин ихэсч байна.

    Хариулах