Хохирогч хүүхдүүдэд зориулсан үйлчилгээ үзүүлэх төв нээгдлээ

Х.Есү
2023/10/16

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа "Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх" шинэ төвийг нээжээ.

Хүүхэд хамгааллын энэхүү байр нь хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх юм. 

Энэхүү төвийг АНУ болон Монгол улсын хоорондын хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд АНУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар тохижуулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна