Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ноос 13-ны өдрүүдэд 33.166 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 369 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 79.770 хүн, хуулийн этгээдэд торгох, 699 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 496 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.
Тухайлбал
Иргэн “М”-ийн эзэмшлийн өвлийн сууцанд Оросын Холбооны Улсын иргэн “И” гэгч нэвтэрч, 1.473.700 төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорт хүргүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна