Сургуулийн хүүхдийн утсыг 5-6 хүн бүлэглэн хулгайлж буй бичлэг тархжээ.
134-р сургууль: "Өнөөдөр сургуулийн гадаа 5 хүүхдийн утас алга болоод камер шүүлээ. Тэгтэл сургуулийн хойно машинаа зогсоож байгаад нэг нэгээрээ бууж хүүхдүүдтэй мөргөлдөн утсыг нь аваад нэгээс нөгөө рүү хүүхдийн утсыг дамжуулж байна. Машин руугаа аваачиж тавих зэргээр хулгай хийж байна.
Мөн сурагчид утсаа алга болсон даруйдаа залгасан, утсыг чинь оллоо гэж дуудаж авч явах оролдлого хийсэн байна.
Цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгуулж байгаа учир та бүхэн эцэг эхийн групп болон ангийнхаа группт сэрэмжлүүлэн, эд зүйлсдээ анхаарал болгоомжтой байх, мөн танихгүй хүнтэй харилцахгүй байх, хүнгүй газраар явахгүй, оройн цагаар гэртээ харьсан хэсгийг шалгаж мэдээллэж байхыг анхаарна уу" хэмээн сургуулийн зүгээс мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.179
Tedy giin gadaa bdg hed mun vv
Хариулах