30 настай эрэгтэй гэртээ шатаж, нас баржээ

Т.Отгонсувд
2023/10/17

Сонгинохайрхан дүүрэгт 30 настай эрэгтэй гэртээ шатаж, нас баржээ.

Тодруулбал, СХД-ийн  26 дугаар хорооны нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр/2023.10.16/ ОБЕГ хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид очиход иргэн О-ын байшингийн дотор гал гарсан байжээ. Уг гал түймэрт иргэн О/30 настай, эрэгтэй/ өртөж, нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна