ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа нь ХЗДХ-ийн сайдын ажлаа хүлээлгэн өгч, Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатартай холбоотой гэх мэдээлэл байгаа юм.
Энэ асуудлаар П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрбээр, "Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ажлаа өгөх нь амар шийдвэр байгаагүй, цаашдаа хотын засаглал, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төвлөрч ажиллана.
Ер нь хот гэдэг өөрөө Монгол улсын тал болчхоод байна. Хүн ам талаасаа ч тэр, асуудал талаасаа ч тэр. Би өнөөдрийг хүртэл ХЗДХ-ийн яамныхаа ажлыг хийж байсан. Мэдээж хууль эрх зүйн асуудал дээр хамтарч ажиллах шаардлага байна гэж надад хэлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
62.55.205.86
Сайнзоригоо, хууль эрх зүйг сайжруулах ерөөсөө хамаагүй, хулгай хийхээ л болчихвол болоод явчихна, Амжилт.
Хариулах