Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ханжоугийн Азийн наадмын үеэр Шанхай хотод WADA байгууллагын хурал болсон. Хурлаар ярьсан нэг асуудал байгаа нь манай улсад өгсөн зөвлөгөө юм. WADA-гаас өгч буй тэр зөвлөгөөнд, танай улсын хувьд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатайг сануулсан.
Үүний дагуу бид Засгийн газарт саналаа оруулсан. Намрын чуулганаар амжуулж, "Биеийн тамир, спортын хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслөө оруулна. Бусад улс орнуудад л байдаг жишиг.
Тодруулбал, WADA байгууллагын дүрэмтэй нийцүүлж, дүрмээ гаргасан тийм хуулийн төсөл. Өнгөрсөн жил Үндэсний дүрмээ батлуулсан. Дараа нь хоёр удаагийн Олимпын үеэр үүссэн өр төлбөрийн асуудал байсан. Засгийн газрын зүгээс хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээд явж байгаа" гэсэн юм. Мөн тэрбээр ""Боксын тамирчин Б.Чинзоригоос допинг илэрсэнтэй холбогдуулан Боксийн холбооны санхүүжилтийг зогсооно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна