Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын даргаар хурандаа Ц.Уугангэрэл мэдээлэл өглөө.
Ц.Уугангэрэл: "Азийн наадамд оролцсон хоёр тамирчнаас допинг илэрсэн. Тамирчидтайгаа холбогдсон. Одоо боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга тамирчинтайгаа хамт манай дээр уулзалт хийж байгаа.
Үүнд Б сорьцын асуудал байна. Өөр янз бүрийн ч асуудал байна. Тамирчин хүний нэр хүндийн асуудал явж байна. Энэ хугацаанд бид мэдээллийг бүрэн төгс болоогүй байхад хамаагүй зарлах нь зохимжгүй. Буруугаа хүлээвэл гурван жилээр эрхээ хасуулдаг юм билээ. Үгүй гээд Б сорьцоо өгөөд түүнээс нь дахин илэрвэл дөрвөн жилээр хасна. Үнэхээр хэрэглэсэн бол Б сорьц гэхгүйгээр гурван жилээ хасуулвал нэг жил хэмнэх гээд байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна