Барилгыг албадан нураах зардлыг нийслэлээс гаргана

2023/10/19

Өнгөрсөн зун нийслэлээс үерийн бүс дэх барилга байгууламжуудыг нурааж, нүүлгэн шилжүүлж тус талбайд нь ногоон байгууламж гаргана гэж мэдэгдсэн. Гэвч эрх зүйн хүрээнд маргаантай олон асуудал гарсан учир өдгөө нэр заасан зарим барилгыг нураахад хүндрэлтэй асуудал үүсээд буй.

Барилгыг албадан нураах зардлыг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, дараа нь хамаарах компаниудаар нөхөн төлүүлнэ гэж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх долоо хоногт гадаадын компани авч ирж, S Outlet, Шунхлай ШТС-ыг нураана гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна